АТГ-аас Ш. Оргилыг дахиад л дуудсан уу

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын явдал суудлыг хянаж байх нь хэн нэгний сонирхлыг төрүүлэхүйц зүйл байдаг бололтой. Байсхийгээд л  түүнийг хоригдсон тухай мэдээлэл цахим ертөнцөд тавигдах болсоор жилийн нүүр үзэж байна.   Энэ нь мэдээж  УИХ-ын ээлжит сонгууль хаяанд  ирсний дохио болов уу.  Өнгөрсөн амралтын  өдрүүдэд мөн л түүнийг АТГ-т дуудсан, барьж  хорьсон байж болзошгүй гэх мэдээлэл цацагдав.   Эл мэдээлэлтэй зэрэгцээд  ТВ-9 –ийн “Монгол комент”-оор   АТГ-аас  Сэлэнгэ, Баянхонгор, Дундговийн  Засаг дарга  нарыг албан тушаалаа ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн.  Мэдээллийн үнэн зөвийг тодруулах үүднээс  Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргилын 9911 дугаар руу холбогдон асуудлыг тодруулахад  тэрбээр “  Уучлаарай, би ажил дээрээ байна.   Техник технологийн давуу талыг ашиглаад яг одоо тань руу LIVE  хийж болно.  Дөнгөж сая аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа.   Манай аймаг хилийн онцгой бүс учраас  бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Би өнөөдрөөс сумдынхаа өвөлжилт, өндөржүүлсэн бэлэн байдлын явтай танилцахаар гарах гэж байна.  АТГ-аас дуудсан асуудал байхгүй.  Мөрөөрөө ажлаа хийж яваа хүнээр бүү оролд.   Намайг барьж,  хориулах  нь хэнд ашигтай юм,  тийм сонирхол сэтгүүлч та бүхэнд байгаад би хувьдаа гайхаж байна” хэмээв.

6Comments

Add yours
  1. 1
    Цэцэгс

    Яах гэж худлаа мэдээлэл цацдаг юм бол доо. Болих хэрэгтэй.

  2. 2
    Anonymous

    Оргил даргаа та яагаад алтанбулаг сумиин иргэдиин төлөөлөгчидиин гаргасан шиидвэрииг үл ойшоож засаг дарга батсайханииг буцаан ажилд нь томилов төриин албан хаагчид хүлээсэн үүрэг хариуцлага гэж байдаг бишүү

  3. 3
    иргэн Ж Батхуяг

    Энэ ажлаа хийж байгаа яагаад элдэв янзаар оролдоод байдгийн юм сайн ажил хийж байгаа хүнд атаархасандаа муу сайн юм нууд янз бүрээр хэлж гүтгэж орлдох юмаа энийгээ одоо болих хэрэгтэй сэтгүүлч та нар ч гэсэн үнэн зөв мэдээллийн араас явах хэрэгтэй шүү хүнийг худлаа мэдээлэл цацаж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа байх гэж бодож Сэлэнгэ аймгийн засаг дарга Оргил ажлаа сайн мэддэг сайн засаг ажлааж сайн хийж байгаа хийсэн юм ихтэй хэлэх үгтэй хүн тийм учраас сайн нэрийг харлуулах гэсэн явуургүй ажилгаанд автахгүй худал мэдээлэл олон нийтэд цацахгүй байхыг анхааржуулья

  4. 4
    Anonymous

    Сонгууль дөхөх тусам энэ хүнийг элдвээр доромжлох нь ихсэх нь ээ янз нь. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг элдвээр оролдохоо л больчихооч ээ.

  5. 5
    Г. Галбадрах

    одоо батлагдаж нотлогдоогүй элдэв цуурхалд хүмүүс итгэхээ больсон шүү дээ…Ажлаа мөрөөрөө хийгээд явж байгаа хүнийг баригдсан, хоригдсон гээд цуурхаж байдаг …аймхай, арчаагүй, үлбэгэр, популист, луйварчин нэг нь улс төрд шургалах гэж бусдыг хатгаж суудаг болоо юу даа…зоригтой бол ил гарч ирээд нүүр тулаад уулзчих хэрэгтэй шдээ…

  6. 6
    Anonymous

    сонгууль дөхөөр шааж өгөх юмаа зүгээр ажиллаа хийгээл явж байна

+ Leave a Comment