Хүхэрлэг хийн агууламж өмнөх оноос өндөр гарчээ

Энэ оны аравдугаар сарын 7-14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөөлж байгаа нь тоосонцрын агууламж. 2018 оны мөн үед том ширхэгт РМ10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь 106 байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 128 болсон байна.

Нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь өнгөрсөн онд 49 байсан бол энэ онд 34 болж багассан байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж нь 2018 онд 102 байсан. Өнгөрсөн долоо хоногт 63 гэж гарчээ. Мөн адил стандартаас давсан тохиолдлын тоо хувиар 32-оос 14 болж буурчээ.

Агаарт байгаа түгээмэл бохирдуулагчдыг хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, РМ10 том ширхэгт тоосонцор, РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан төрлөөр авч үздэг. Улаанбаатар хотод өвлийн улиралд өндөр хэмжээтэй байдаг нь тоосонцрын агууламж байдаг байна. Түүнчлэн агаарын бохирдолд цаг уурын өөрчлөлт, бүтээн байгуулалт, зам барилга болон нүүрс хамгийн их нөлөөлдөг байна.

Хүхэрлэг хий долоо хоногийн дундаж 2018 оны өдийд 10 гарч байсан бол энэ сарын 7-14-ний өдрүүдэд 19 байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж өнгөрсөн онд 47 байсан бол өнгөрсөн долоо хоногт 98 байсан байна.

+ There are no comments

Add yours