Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 26 иргэн манай улсын харьяат болжээ. Тэдний найм нь ОХУ-ын, долоо нь БНХАУ-ын иргэн байв.
Харин энэ хугацаанд 1,289 иргэн Монгол Улсын харьяатаас татгалзжээ. Тодруулбал,
- Энэ оны эхний 10 сарын байдлаар 227,
- 2018 онд 490
- 2017 онд 553 хүн Монгол Улсын иргэн байхаас татгалзсан байна.
Тэдний 870 нь казах иргэн байсан бөгөөд Казакстан улсын харьяалалтай болжээ.
2017-2019 онд харьяаллаа сэргээлгэсэн 66 хүн байна.
- 2017 онд 64,
- 2018 онд 0,
- 2019 онд 2 иргэн харьяатаа сэргээжээ. Эдгээрийн 61 нь казах хүн байна.
Мөн гадаадын иргэдэд Монгол Улсын насанд хүрээгүй хүүхдийг үрчлүүлдэг хуулийн заалттай. 2001 оноос хойш үрчлэлтийг ГААГ-ын конвенц болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 17 улсад 271 хүүхдийг үрчлүүлжээ. Үүнээс дийлэнх буюу 156 хүүхэд АНУ-д үрчлэгдсэн байна. Харин Герман улсад 35, Франц болон Италид тус бүр 20 хүүхэд үрчлэгджээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
