Мөнх цэвдэгт 800 жил хадгалагдсан өрөм, шар тос

Маргааш манай судлаачдын малтлагаар олдсон нэн ховор үзмэрүүдийн талаар Үндэсний түүхийн музeйн ажилтнууд мэдээлэл хийх юм байна. Нэн ховор үзмэрт 700 – 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм байна.

+ There are no comments

Add yours