Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр тавьсан Сайншанд-Алтанширээтийн 26.74 км төмөр замыг ашиглалтад хүлээлгэн өглөө.
Төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэснээр замыг найман сарын хугацаанд барьж дуусгажээ. Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд авто болон төмөр зам, төмөр замын ачиж буулгах терминал, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах анкер барих зэрэг дэд бүтцийн ажлыг Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм.
Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн томоохон хэсэг хангагдаж, хүнд үйлдвэр хөгжих суурь бий болох юм. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжихийн хирээр улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой байдал бэхжиж, шинэ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
