Нийслэлийн прокурор Д.Баярмагнай ажлаа өгөх хүсэлтээ гаргажээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргажээ.

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийн дагуу хуулийн байгууллагуудын удирдлагыг өөрчилж байгаа билээ. Тухайлбал, Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж, прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцруулаад байгаа юм. Мөн нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.

+ There are no comments

Add yours