Элэгний В вирусгүй бол 10-15 жилийн дархлаа тогтоох вакцин хийж байна

Манай улс элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс өвчлөлөөс сэргийлэхийн тулд эрчимтэй арга хэмжээ авч эхэлсэн ч иргэд анхаарал болгоомжгүйгээсээ үүдэж вирус авах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, янз бүрийн шивээс хийлгэх, зүү тариураас вирус авах тохиолдол гарах болжээ.

Тэгвэл ХӨСҮТ элэгний В вирусаас хамгаалах вакциныг үе шаттай хийж байна. Тодруулбал, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн уг вакциныг товлолын дагуу гурван удаа хийлгээд 10-15 жилийн дархлаа тогтох аж. Хамгийн гол нь, вакциныг товлосон хугацаанд нь хийлгэвэл дархлаа сайн тогтдог гэдгийг тус эмнэлгийн сувилагч хэлж байлаа.

Үүнээс гадна, дархлаа тогтдоггүй хүн байж болох учир вакцин хийлгээд сар болсны дараа дурын лабораторид шинжилгээ өгч, дархлаа тогтсон эсэхээ шалгуулж болох ажээ.

+ There are no comments

Add yours