Өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн болон өсвөр үеийнхний өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны нээлт ЭХЭМҮТ-ийн эрдмийн өргөөнд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Энхтайван, ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн дэргэдэх Өсвөр үеийн зөвлөлийн гишүүн Б.Сайхандэлгэр нар үг хэллээ. Тус үйл ажиллагаанд ЕБС-ийн сурагч, оюутан залуусын төлөөлөл өсвөр насны 187 хүүхэд оролцож, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй сэдвүүдээр мэдлэг, мэдээлэлтэй болж, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд өсвөр үеийнхний оролцоо дор нэгдлээ. Оролцогчдод “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног танилцуулга”-аар ЭХЭМҮТ-ийн ӨҮК-ийн эмч М.Мөнххишиг, “Цахим хэрэглээ-Аюулгүй хэрэглээ” сэдвээр ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Д.Будзаан, “Өсвөр үеийнхэнд түгээмэл тохиолддог сэтгэлзүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх” сэдвээр ЭХЭМҮТ-ийн сэтгэлзүйч И.Бумбаяа нар илтгэж тавьж, мэдээлэл түгээлээ.

“Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал зохион байгуулж, өсвөр үеийн эрүүл мэндийн 6 чиглэлээр анхаарлаа хандуулж, өсвөр үеийнхэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажиллахыг уриаллаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан ЭМЯ, НБГ, ДЭМБ-ын мэргэжилтэн, хамт олонд талархал илэрхийлье хэмээн ЭХЭМҮТ-иийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
