Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг боллоо

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломж бүрдүүллээ. Мөн энэ сарын сүүлээр гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлж эхлэх юм байна. Үүнтэй холбогдуулан онлайн захиалгыг хэрхэн хийх талаар болон бусад холбогдох мэдээллийг өгөхөөр тус газраас өнөөдөр 11:00 цагт албан ёсоор мэдээлэл хийх гэж байна.

Өмнө нь иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалт хийлгэхдээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих эсвэл сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй хандан захиалж байсан бол харин одоо заавал очих шаардлагагүй болж байгаа юм.

УБЕГ-аас цаашид шат дараатайгаар иргэний бүртгэлээс хамаарах бичиг баримт, гэрлэлтийн бүртгэл, нас барсны бүртгэл зэргийг цахимаар хийх боломжтой болгох аж.

Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалахдаа иргэн та www.BURTGEL.mn сайтад өөрийн регистрийн дугаараар бүртгүүлэх бөгөөд Иргэний цахим үнэмлэх дахин авах цонхон дээр дарж захиалах юм.

Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг боллоо

 

+ There are no comments

Add yours