УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлсэн. Хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байв. Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.
Гэвч Төсвийн байнгын хорооны дарга дарга Б.Чойжилсүрэн “Байнгын хороогоор Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, гэвч анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын бүлгийн зүгээс Татварын багц хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдэд засвар оруулах хүсэлтээ бичгээ болон амаар ирүүлсэн. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийх нөхцөл байдал үүссэн учраас чуулганыг үргэлжлүүлэхгүйгээр Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийг гүйцээн хэлэлцээд чуулганаар дахин оруулж ирье гэдэг саналтай байна” гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
