Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

Энэ сарын 2-ны өдрийн 01.56 цагт  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны  харьяат иргэн 28 настай эрэгтэй Ө  нь гэр рүүгээ  харих гэж яваад замдаа сураггүй болжээ. Тодруулбал, Ө нь тус тосгоны гуравдугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийн гэрт хамт байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ харина хэмээн явган явсан аж. Түүнийг сураггүй алга болсон талаар ар гэрийнхэн нь  энэ сарын 3-ны  өдрийн 11.20 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийн нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Улмаар энэ сарын 8-ны өдрийн байдлаар “Эг” голийн ойролцоо  20 цооног гаргаж, 300 метр шумбалт хийж голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч  үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

+ There are no comments

Add yours