Deprecated: Required parameter $args follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41

Deprecated: Required parameter $output follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41
“Орон нутаг дахь хүний эрхийн асуудлууд” сэдвээр мэдээлэл хийв – www.murch.mn
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб 2018 оны анхны уулзалтаа 2018 оны 01 дүгээр сарын 19-нд хийлээ. Энэ удаагийн уулзалтаар тус клубын 2018 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “Орон нутаг дахь хүний эрхийн асуудлууд” сэдвээр мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Мөн тус уулзалтад оролцсон гишүүн сэтгүүлчдэд “Ялгаварлан гадуурхалт ба тэгш байдал” сэдвээр хүний эрхийн сургагч багш Х.Цэцгээ хичээл заасан юм. Хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, мэдээллийг сар бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубт одоогоор 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүртгэлтэй байдаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published.