Монгол төрийн дархлааг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, шатлан дэвших тогтолцоогоор явуулах шинэ хууль эрхзүйн орчин бүрдлээ. Өөрөөр хэлбэл, төрийн албанд танил тал, найз нөхөд, ах дүү хамаатан саднаа оруулдаг, тэр, энэ даргын “халаасны” гэх тодотголтой хүмүүс орох бус тогтвортой ажилласан нь ахиж дэвшдэг тогтолцоонд шилжих хууль батлагджээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хоёр чуулган дамнан хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнээс өмнөх нэг жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар 38 журамд өөрчлөлт оруулах аж.
Засгийн газар солигдох бүрт яам, агентлагийн нэр, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулдаг. Энэ нь төрийн албан хаагчдын итгэл үнэмшил алдагдах, хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн айдас болгоомжлол төрж, ажилдаа хайнга хандах явдал гардаг байна. Тэгвэл шинэ хуулиар аль нэг яамны газрын даргаар томилогдох хүн төрийн албанд наймаас доошгүй жил ажилласан байхаар хуульчилж өгчээ. Харин Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх шалгуур, шаардлагыг хангах ёстой.
Ингэж хуульчилж өгснөөр сонгуулийн дараа аль нэг нам ялангуут төрийн албаны туршлагагүй хэн нэг даргын “халаасны” хүнээр сольдог байдал алга болж, төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажилуулна гэж хууль санаачлагчид үзжээ.
Шинэ хуульд албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлж өгчээ. Тухайлбал, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халах тохиолдол гардаг. Энэ үед халагдсан албан хаагч шүүхээр шийдүүлж, ажилд нь эргүүлж авах шийдвэр гаргуулбал ажилгүй байсан хугацааных нь цалин урамшууллыг шийдвэр гаргасан албан тушаалтан хувиасаа төлөх зохицуулалт оржээ. Мөн төрийн албаны шалгалт буруу зохион байгуулсан хүмүүсийг төрийн албанд эргэж оруулахгүй байхаар хуульчилсан байна. Түүнчлэн ажилтан удаа дараа сахилгын зөрчил гаргасан бол төрийн албанд ажиллах боломжгүйг мөн хуульд багтааж өгсөн байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчид одоо мөрдөгдөж байгаа хуулиар удаан жилийн нэмэгдэл авдаггүй байсныг шинээр бий болгожээ. Зөвхөн багш, эмч нар 36 сарын тэтгэмж авдаг байсныг улс төрийнхөөс бусад бүх төрийн албан хаагчид олгохоор хуульчилж өгснөөрөө онцлогтой. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөл гурван гишүүнтэй байсныг тав болгон нэмэгдүүлж хоёр гишүүнийг нь сонгон шалгаруулж авахаар хуульчилжээ. Төрийн албаны бүх сонгон шалгаруулалтыг уг зөвлөлөөр дамжуулан явуулж, ажлын байрны тодорхойлолтыг зургаан жилээр гаргахаар болсон гээд төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, хараат бус байх олон дэвшилтэт зохицуулалт энэ хуульд тусчээ.
Хуульд орж байгаа голлох өөрчлөлтүүд ийм байгаа ч хамгийн гол нь хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажиллах нь чухал байна.
Энэ хууль батлагдсанаас дараагийн сонгуулиар аль нам ялсан эсэхээс хамаарч төрийн албанд хөдөлгөөн орохооргүй болж буй.
Гэхдээ ирэх сонгуулийн дараа ялсан нам өөрсдийнхөө хүмүүсийг төрийн албан “хавчуулах” гэж энэ хуульд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй. Уг нь одоогийн батлагдсан хуульд авлига албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүн төрийн алба руу шагайхааргүйгээр заалт оруулсан гээд давуу тал бий ч сөрөг үр дагавар ч байгаа.
Хувийн хэвшилд ажиллаж боловсорч байгаад төрд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх гэхээр мэргэжилтнээр орох, эсвэл төрийн албанд ажиллахгүй байх гэсэн хоёр сонголттой нүүр тулах нь.
Энэ утгаараа хувийн хэвшилд ажиллаж байгаа чадвартай, боловсролтой залууст төрийн албаны үүд хаалга хаалттай болж байгаа юм.
More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...