Нутагт нэгт, доод зиндааны бөхөө зодож танхайрсан хэрэг тарьсан сумогийн аварга Д.Бямбадоржийн хэргийг Японы цагдаагийн газраас өчигдөр буюу 12 дугаар сарын 11-нд прокурорт шилжүүлсэн байна. Тоттори мужийн цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж дууссан учир дараагийн шатны байгууллагад шилжүүлсэн нь энэ аж.
Аварга Харүмафүжи Д.Бямбадорж алсын удирдлага болон гараараа хүчтэй цохиж толгойг нь гэмтээсэн тул Таканоива А.Баасандорж арав хоногийн турш эмчилгээ хийлгэсэн гэнэ. Мөн толгойдоо томоохон оёдол тавиулсан зэргээс нь үүдэн цагдаа нар Харүмафүжиг залуу бөхөд ноцтой гэмтэл учруулсан гэж үзжээ. Харүмафүжи, Таканоива нар өнөөг хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байна. Хийсэн хэргээсээ болж зодог тайлсан ч гэлээ Харүмафүжи хуулийн дагуу ял шийтгэгдэж магадгүй байдалд ороод байгаа аж.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...