Төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж, үр дүнгээ хэлэлцсэн юм. Монгол улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын Конвенцод 2004 онд нэгдэн орж, энэ төрлийн хорт бодисын эсрэг Үндэсний хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж байгаа юм. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Үндэсний хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний болон бусад салбарт хэрэглэж байгаа полихлорт бифенил агуулсан цахилгааны төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгахаар тусгасан.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхыг бий болгох” төслийг 2009 оноос хэрэгжүүлэн, өнөөдөр бусад улсад сайн жишээ болохоор амжилттай дуусгаж байгааг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн менежер Ажани Адегбоего хаалтын арга хэмжээний үеэр тэмдэглэсэн юм.
Төсөл хэрэгжсэн хугацаанд полихлорт бифенилийн Монгол Улс хууль эрх зүйн орчныг шинэчилж, энэ төрлийн хорт бодисын тооллого явуулж, шинжлэх лаборатори байгуулан, бохирдсон эрчим хүчний тосон тоноглолуудыг цэвэрлэх Итали Улсын технологийг нэвтрүүлжээ. Мөн цэвэрлэгээний явуулын болон суурин цехээр 1000 гаруй тонн бохирдлыг цэвэрлэж, үндсэн зорилтоо биелүүлсэн талаар ЦДҮС ТӨХК-ийнхан мэдээллээ.
Полихлорт бифенилийн менежментийн чиглэлээр эрчим хүч болон байгаль орчны салбарын 1200 орчим инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамруулж чадавхжуулсан байна.
Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл төслийн хөрөнгөөр бий болсон иж бүрэн тоног төхөөрөмж буй явуулын болон суурин цех, зөөврийн ачааны машин тэргүүтэй 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгийн эзэмших эрхийг “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбууд гардуулан өглөө.
Ц.Цэнгэл: Төслийн хүрээнд полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах техник технологи, мэдлэг, туршлагатай болсон

(БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
-Даян дэлхийн байгаль орчны сан болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын тусламжтайгаар полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах техник технологи, мэдлэг, туршлагатай боллоо. Полихлорт бифенилийг Монголд суурьшуулсан итали технологиор устгаснаар эрчим хүчний салбарт ажиллаж буй олон мянган ажилтанд эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна тос, тосолгооны материалыг дахин боловсруулах эдийн засгийн хэмнэлттэй зэрэг давуу тал олон харагдаж байна. Мөн улсын хилээр орж ирж буй энэ төрлийн хорт бодист хяналт тавьж, монголчууд өөрсдөө полихлорт бифенилийг хор хөнөөлийг тодорхойлох иж бүрэн лабораторийг ажиллуулж эхэллээ. Эдгээр ажлыг хийсний дүнд Монгол Улс энэ төрлийн бодисын хор хөнөөлийг 2020 он гэхэд арилгаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдээд байна.
Ажани Адегбоего: Монгол Улс Стокольмын конвенцоор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн чадамжтай боллоо

(НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн менежер)
-Бидний зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжийг цэвэрлэх чиглэлээр голлон ажилласан. Полихлорт бифенилийн тооллого хийж, энэ төрлийн хорт бодис агуулсан тоног төхөөрөмж, материалыг олж тогтоон мэдээллийн сан бий болгосон. Ингэснээр бохирдсон тос, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, устгах ажиллагааг явуулах үндэс суурь бүрдэж, олон улсын стандартын төвшинд шинжлэн тогтоох нэгдсэн лаборатори бий болголоо.
Мөн Монгол Улсын Засгийн газраас “Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам”-ыг батлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм. Дээр нь Монгол Улс төсөл хэрэгжих хугацаанд 1000 тонн полихлорт бифенилийг устгах томоохон зорилтоо биелүүллээ. Энэхүү төслийн хүрээнд бий болсон хүний нөөцийн чадавх, техник технологийн шинэчлэлээ ашиглаад Монгол Улс Стокольмын конвенцоор хүлээсэн үүргийнхээ дагуу 2020 он гэхэд полихлорт бифенилийг устгаж, хэрэглээнээсээ халах бүрэн чадамжтай боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...