Гар хөл нь салгалаад, юу хийх яахаа ч мэдэхгүй сандраад байлаа. Түүний энэ байдлыг анзаарсан Чимгээ:
-Баярмаа, чи жаахан суу. Цай уу… Царай чинь нэг л тавгүй байна гээд жижиг ширээн дээр халуун савтай цай авчирч тавилаа.
Аягалж өгсөн цайнаас хэд балгаснаа Баярмаа:
-Хэдэн өрөөгөө цэвэрлэчихээд бушуухан явдаг юм билүү. Нөгөөх чинь сая шал согтуу ярилаа. Гэртээ байгаа бололтой. Муу охиныг минь зовоочих байх… гээд өндөлзөв.
Архи ууж, агсамнаж, хэдэн хүүхэд эхнэрээ байнга зовоодгийг мэдэх болохоор Чимгээ түүнд өөр юм хэлсэнгүй хэсэг сууснаа дахиж нэг аяга цай хийж өгчээ.
-Ингэж зовж байхаар сал гэж чамд мөн олон хэллээ дээ. Ийм хэрцгий, догшин зан авиртай хүн засарна гэдэг худлаа. Харин улам л дордох байх…
Байнга л шахам хэлж байдаг энэ л үгээ хэлэхэд Баярмаа:
-Эгч минь салж болдог бол салаад ясаа амраамаар л байна. Эртийд хэдэн хүүхдээ аваад сар гаруй том ахын зуны байшинд амьдарсан. “Одоо дахиж уухгүй. Хүүхдүүдээ санаад байна” энэ тэр гэж сайхан үг хэлээд, гонгиноод байхаар нь буцаад харьсан. Овоо хэд хоног хүн шиг байснаа эргээд архиа уусан. Улам дордож, зодож харгислах нь нэмэгдээд, охиноо эрүүлдээ ч, согтуудаа ч байнга зандарч, өөчлөх болоод байна. Уг нь яах аргагүй л өөрийн нь төрсөн үр шүү дээ. Би өөрийгөө зодуулж занчуулж байхдаа ингэж айж, эмээж байгаагүй ээ. Миний үйл юм байх даа. Энэ хэдэн хүүхдийг элэг бүтэн өсгөж, өндийлгөх юм сан гээд л Бэхээг үргэлж аргадаж, царайчилсаар өнөөг хүрсэн. Одоо тийм биш. Үнэхээр тэсвэр, тэвчээр алдагдаад байна… гэснээ:
-Би ерөөсөө явлаа. Охиндоо санаа зовоод гээд хоолой нь зангиран, шууд босч хувцсаа өмсөөд гарчээ.
Олон жил хамт нэг байгууллагад цэвэрлэгч хийж байгаа болохоор зан аашийг сайн мэдэх Чимгээ хүртэл түүнийг гарсны дараа айдаст автаад нэг л сонин болчихов.
Баярмаа автобуснаас буугаад зарим газар шогшсоор гэртээ очжээ. 10-аад жил хамт амьдарч байгаа нөхөр Бэхбат нь орондоо орчихсон тарвалзаж, охин нь нэлээд уйлсан янзтай, түүний хөлийг барьж өгөөд орны хөлд сууж байлаа.
Баярмаагийн чихэнд хэдэн өдрийн турш зовоосон муухай чимээ улам тод сонсогдсоноо дотроос нь маажих адил зэвүүн хүйтэн инээд болон хувирчээ.
-Нааш ир, миний охин… гээд охиноо угз татан босгохдоо уруул нь бэмбийж хавдсан байхыг харлаа.
Үг дуу цөөнтэй, хатуу ширүүн авиртай нөхрийнхөө үгнээс тэр бүр гардаггүй аяыг нь харж, аргадаж явдаг бүсгүй энэ удаа огт өөр болсон байв. Бушуухан унтуулах, дуугүй болгох гэж аргадаж байдаг эхнэр нь:
-Чи яачихаад орондоо тухалж хэвтэж байгаа юм бэ. Энэ хүүхдийн уруул ам яагаад ийм болов… гэснээ жижиг модон сандал шүүрэн авчээ.
-Ээж ээ, ээж ээ… Хоёулаа явъя. Би аавтай, энэ муухай хүнтэй дахиж хамт байхыг хүсэхгүй байна… Ээж ээ хэмээн бархирах 14 нас арай хүрээгүй охиныхоо дууг сая анзаарав.
Зүрхээр нь хүчтэй хатгуулахад, охиноо тэвэрч аваад бушуухан гарлаа. Гаднаас нь цоожлохоо мартсангүй.
Хорооны цагдаа дээр ирээд цус болсон гараа харж, өөрийн эрхгүй чарлан, сөхөрч унажээ.
-Бэхбат амь насаа алдсан байна. Таныг хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр татаж цагдан хорино…
-Намайг хорь, хорь. Миний хэдэн хүүхдийг айх аюулгүй газар аваачиж өгөөрэй…
“Надад далдын хар хүч үйлчилсэн гэдэгт итгэдэг юм. Хэдэн өдрийн өмнөөс л хар дарж зүүдлээд шөнө ч унтаж чадахаа больсон. Нүдэнд заримдаа хий юм үзэгдээд, чихэнд элдвийн юм сонсогдоод, дотроос нэг юм хатгаад байх болсон. Ер нь бол сар гаруй ингэж явахдаа өөрөөсөө айж байсан. Юу шүглэх нь энэ вэ гэж.
Муухай дүр харагдаад, чихэнд үргэлж хараал, заналхийлэл сонсогдоод байгаагаа хэнд ч хэлээгүй ээ. Харин энэ хэрэг болсны дараа эгч минь мэргэн хүн дээр очсон байна лээ. Тэгсэн “Дүү чинь дайрлагад өртсөн хүн байна. Ганц дүү чинь ч биш. Тэдний гэрт тэр чигээрээ хар дайрлага нүүрлэсэн байж. Энэ дайрлага бол үхээрийн газраас архины бузраар дамжин иржээ…” гэж хэлсэн байна лээ.
Талийгаач нэг хүүхэнтэй орооцолдоод их удсан хүн байгаа юм. Түүнийг нь би мэдэж байсан ч мэдээгүй л юм шиг байсан. Гэхдээ хүн юм болохоор нэг удаа нөгөө хүүхэнтэй нь уулзаж “Гэр бүлтэй хүн шүү… Хэдэн хүүхдийг минь бодооч” гэж хэлсэн. Адилхан эмэгтэй хүн болохоор эвгүй муу үг хэлээгүй ээ. Аминчлан гуйсан. Гэтэл тэр хүн өөдөөс аймаар муу муухай үг хэлээд “Чи над руу дахиж ирвэл юу болдгийг хараарай” гээд жигтэйхэн муухай инээсэн. Тэр үед бие жихүүцээд, яг ухаан алдаж унах гэж байгаа юм шиг л болсон.
Талийгаач архи ууж, ажил хийхээ больсон ч гэсэн тэр хүүхэнтэй орооцолдсоноос хойш зан ааш нь бүр их өөрчлөгдсөн. Охиндоо хатуу ширүүн авирлаад нэг удаа “Энэ чинь миний хүүхэд биш юм байна. Хойд хашааны муу хар Даваатай усны дусал шиг адилхан гэдгийг хүн бүхэн хэлж, намайг доог тохуу хийж байна” гээд агсамнаж, намайг бас охиноо зодсон. Түүнээс хойш миний айдас ихэссэн…
Энэ хэрэг явдал гарахаас сар гаруйн өмнө талийгаачтай орооцолдоод байсан нөгөө эмэгтэй нас барсан юм билээ. Өөрийгөө боомилсон гэсэн. Сүүлд л сонссон. Тэр эмэгтэйн өнгөрсөн цаг хугацаатай давхцаад миний нүдэнд хий юм үзэгдэж, унтаж чадахаа больсон байсан. Хар хэл ам, муу юмны дайрлага ямар айхтар болохыг биеэр мэдрээд маш их харамсч байна аа. Юм мэддэг хүний хэлснээр бол тэр талийгаач эмэгтэй бүх муу хар хүчээ надад шингээсэн байсан гэсэн. Манай талийгаач над руу утсаар ярихад л миний дотор давчдаад, салгалаад эхэлсэн. Тэгээд бүр яараад… Урьд өмнө бол би чинь айгаад айлын болон хүн гуйж хүүхдүүдээ авахуулаад аль болох зугтдаг, дайждаг хүн шүү дээ. Муу зөн, муу хүчинд автана гэдэг бол аймаар юм билээ. Архинд нь юм шингээж талийгаачид уулгасан. Тэгээд бас тэр хүүхэн л “Танай охин чинь чиний хүүхэд биш…” гэж зориуд ятгасан гэдгийг хамт архи уусан хүмүүс ярьдаг. Өөрөө огт хүүхэд төрүүлээгүй хүн байсан л даа…
Нөхрийнхөө амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэх гэмт хэргийн улмаас ял эдэлж буй эмэгтэйн яриа энэ.
-Аав согтуу ирэнгүүтээ тэр өдөр намайг зодсон. Тэгснээ “Тэгвэл чи аавыгаа хайрла…” гээд өвөр дээрээ суулгаад, уруул ам сорж үнссэн. Бас хазаад, хэл хөхөөд байсан… Би чанга уйлсан чинь “Чи ёстой ил гарсан гай гэдэг нь үнэн шүү… “ гэснээ толгой руу цохиод “Хөл барь” гээд, хувцсаа тайлж, орондоо орсон.. Энэ үед ээж ирсэн.
Охин ингэж өчжээ. Хэдийгээр “Би далдын хар хүчинд автсан” гэдэгтээ итгэж, өөрийгөө буруутган зэмлэж яваа ч эх хүний зөн совин нь илүү татаж, гэр рүүгээ яаран сандран очсондоо насанд хүрээгүй охиноо бүр аймшигт хүчирхийллээс аварсан гэлтэй. Хүчирхийлэлд автсан охиноо хараад, юу хийснээ ч үл мэдэх эмэгтэй мөн л гэмт хэргийн золиос болжээ. Зодуулж, занчуулснаас үүссэн сорви шарх түүний биеэр дүүрэн, нүд хальтрам байх хэдий ч тэр бүхнийг тоодог, хэрэгсдэг хуулийн тогтолцоо, заалт байхгүй ажээ. 10 шахам жил хүчирхийлэл, харгислал дор амьдарч, алдхан биеэ эрээн цоохор болтлоо зодуулсан эмэгтэй өөрийгөө өмөөрч чадахгүй, бас буруутгаж эс чадан “Далдын хар хүч”-нд автсандаа харамсан сууна. Харгислал, хүчирхийллээс үүдэлтэй иймэрхүү хэргүүдийг шийдэж, яллахдаа бас хар хүчний үйлчлэлд автаад баймааргүй байгааг хууль тогтоогчид хардаг ч болоосой…
Р.Батболд
бузар хүчирхийлэгчдийг ялын дээд хэмжээг өгөх хэрэгтэй !
iim muusain arhichdiig erthen ilruuij zohih shiitgeliig ni ogoh heregtei………..ednees bolj saihan emegteichuud yaltan bolj baina………
huurhiidee ene eej… gehdee minii bodohod zuw zuil hiisen ch yum shigee. ohin uree tursun etsegt ni doromjluulchihaad zovj yavsnaas ter aimshigt amitan nuguu ertuntsruugee yavsan ni ali alindaa deer bhaa
eviidee ene eej… zuv yum hiijee ohin uree tursun etsegt ni doromjluulaad davhar davhar zovj yavsnaas… ter har darsan zuud nuguu ertuntsud ochson ni hen hendee …
iim hvn minii ohiniig ch gesen olon jol iim baidald bailgasan tdagsaagiin baiguullaga hvcgurhiileltei temtseh gazar olon udaa ochson ch ogt toodoggvi yum bilee argaa baraad gadaad ruu yavuulsan hvn torhtei araatnuudiig huuliin baiguullaga chiideh tsag ni boldon doo
ялаас чөлөөлөх хэрэгтэй. Энэ хүнийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нь тодорхой байна. Хүн дүртэй ийм араатанаас үр хүүхдээ салгасан нь харин ачтай юм биш үү. Магадгүй ээж нь ирээгүй бол охины амьдралд хэзээ арилахгүй хар толбо үүсэх байлаа. Хүмүүс минь ямар болсон нийгэм бэ.
ene emegteid yuniii buruu baigaa ym be ter vheeriin aehichin vhsen n bolson bn iim niigmiin shaaruudiig alz l baival taarna shv dee
энэ хөөрхий эмэгтэйг ялаас чөлөөлөх хэрэгтэй, охинтой нь хамт амьдруулах хэрэгтэй, тийм боломж байхгүй гэж үү, тийм өршөөл үзүүлэх сэтгэлтэй ерөнхийлөгч байхгүй гэж үү,
buzartsan niigem boljee iim buzruudaas niigmiig tseverleh heregtei ene emegtei yaltan bish
uildegdej bgaa xun aminii xeregt yamar nuxtsul, shaltgaanaas uuden ene xereg uildegdsen be gedgees ni xamaaran zereglel togtoochixvol shuuxed ch ter, xoxirogch, gemt xeregtend ch ter xuuliin zaalt oilgomjtoi todorxoi bolox yum bish uu. Sunaliin sedleer, xertsgii baidlaar xunii ami xunuuvul shuud tsaazladag 1-r zereglel, xundlunguus tuslax zorilgoos xamsaatan bolj oroltsson bol 2 esvel 3-r zereglel geed 20-25 jil, …. ene emegteinx shig bol 6-r zereglel 1-2 jil esvel tensen xargalzax gex met gej zeregleed ugvul amar baixsan. Mongoliin xuuli yag yamar baidag yum bol??? Gadaadad bol ingej zereglel togtooj yal ugdug. YAMAR CH ARDCHILSAN ORON BAI TEND ZAAVAL TSAAZIIN YAL BAIDAG. UCHIR NI ARDCHILAL NERIIN DOR MASH TOM XERTSGII XUN AMINII XEREG, ALLAGUUD GARDAG GEDGIIG NUGUU AHY CHINI TUUXEEREE NOTLOCHIXSON, TSAAZIIN YALIIG BAINGA XEREGJUULDEG GAZAR. . .
uildegdej bgaa xun aminii xeregt yamar nuxtsul, shaltgaanaas uuden ene xereg uildegdsen be gedgees ni xamaaran zereglel togtoochixvol shuuxed ch ter, xoxirogch, gemt xeregtend ch ter xuuliin zaalt oilgomjtoi todorxoi bolox yum bish uu. Sunaliin sedleer, xertsgii baidlaar xunii ami xunuuvul shuud tsaazladag 1-r zereglel, xundlunguus tuslax zorilgoos xamsaatan bolj oroltsson bol 2 esvel 3-r zereglel geed 20-25 jil, …. ene emegteinx shig bol 6-r zereglel 1-2 jil esvel tensen xargalzax gex met gej zeregleed ugvul amar baixsan. Mongoliin xuuli yag yamar baidag yum bol??? Gadaadad bol ingej zereglel togtooj yal ugdug. YAMAR CH ARDCHILSAN ORON BAI TEND ZAAVAL TSAAZIIN YAL BAIDAG. UCHIR NI ARDCHILAL NERIIN DOR MASH TOM XERTSGII XUN AMINII XEREG, ALLAGUUD GARDAG GEDGIIG NUGUU AHY CHINI TUUXEEREE NOTLOCHIXSON, TSAAZIIN YALIIG BAINGA XEREGJUULDEG GAZAR. . .