УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хийжээ. Бүлгийн өргөтгөсөн хуралдаан завсарлаад байна. Үдээс хойш өргөтгөсөн хуралдаан дахин үргэлжлэх төлөвтэй юм байна. Гэхдээ цаг тодорхойгүй байна.

Өргөтгөсөн хуралдаанд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон өмнөх парламентын үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс оролцжээ.

Тус хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэний зэрэгцээ цаг үеийн асуудал хэлэлцжээ. Цаг үеийн асуудал дотор нь Хөгжлийн банктай холбоотой асуудал хэлэлцэгдсэн гэх мэдээлэл байна.

Бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, саналаа нэгтгэсэн нөхцөлд сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийх аж.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.