Чуулга уулзалтын үеэр нийтлэлч Баабар илтгэл танилцуулсан юм. Тэрээр,

Хөгжиж байгаа орнуудын нийгмийн сэтгэлгээнд хэд хэдэн зовлон байна. Манай улс орчин үеийн төр байгуулах эхний шатандаа явж байна. Иргэдийн нийтлэг сэтгэлгээ дундад зууны ойлголттой, хоцрогдлын шалтгааныг гаднаас хайдаг, төрөө үргэлж харддаг, дотроосоо өө эрэмтгий, баялаг бүтээгчдээ дайсан гэж хардаг, банкийг мөлжлөг гэж хардаг. Үүнээс болоод төр сул дорой, авлига маш их хөгжсөн, нийгэм нь овог отгийн байдалтай, ард түмэн нь төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй. Улс төрийн аль ч намд тогтсон үзэл суртал байдаггүй, сонгууль төрийн авлигын шинжтэй, хуулийг үл хүндэтгэх, үл тоох нь нийтийг хамарсан үзэгдэл болсон.

Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт, байгаль орчинтой хамгийн зэрлэг харьцдаг  байх жишээтэй. Хоцрогдсон орныг байгалийн баялагтай, баялаггүй гэж хувааж байна. Хоцрогдсон нийгмийн сэтгэлгээ шинэ зүйл хүлээж авдаггүй. Өнөөгийн Монгол оронд энэ сэтгэлгээ их ойролцоо. Орчин үеийн төр байгуулах бололцоо 30 хүрэхгүй жилд бий болсон. Дэндүү өргөн уудам нутагт маш цөөхөн хүн амьдардаг ч бэлчээрийн маргаан байнга гарч ирсэн. Хүн амын 80 хувь бэлчээрийн мал аж ахуйтай ямар ч холбоогүй амьдарч байж л байнга ийм маргаантай. Монгол орон маань хөгжинө. Гэхдээ дараагийн 27 жилд” хэмээн илтгэлдээ дурьдлаа.

Д.Думаа