У.Хүрэлсүх: Цагаан сараас өмнө сайд нараа томилно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн асуулт асуухдаа “Цагаан сараас өмнө сайд нараа томилж амжих уу. Сүүлийн үед байнга хүн ярьж байна. Одоо үүнийгээ дуусгаад ажил, бодлого яримаар байна. Мөн дараагийн сайд нараа УИХ-аас томилох уу” гэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан сараас өмнө сайд нараа томилж дуусна. Энэ талаар бүлгийнхээ гишүүдтэй санал солилцсон. Ирж буй шинэ жилд хийж бүтээхээр амласан ажлуудаа хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллах болно. Би анх Ерөнхий сайдаар томилогдохдоо Засгийн газраа энэ УИХ-аас бүрдүүлнэ гэж хэлж байсан. Энэ зарчмын байр сууриндаа байгаа” гэв. 

+ There are no comments

Add yours