Хөвсгөлчүүд эдийн засгийн эрх чөлөөний төлөөх тэмцэлд нэгдэнэ   

Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэддэг хүмүүс л хувьсгал ямар ач холбогдолтой байдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байдаг юм байна. Тэдний мах, цусанд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ шингэж гэж АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын хоймор нутгийн иргэдтэй уулзах үеэр бодогдож байлаа. Тэд үнэхээр Ардчиллын, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг ард түмэн юм. АН-ын нэр дэвшигчийг Хөвсгөл аймагт очиход нь хэдэн зуугаараа тос авч, амжилт хүсч, гар барьж, дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Аймгийн Бөхийн өргөөнд уулзалт болоход идэр залуу сонгогчдоос эхлээд өндөр настнууд  хүрэлцэн ирсэн нь харагдсан. Сандал суудал олдоогүй зарим иргэд Монгол Монголоороо үлдэх үү гэсэн эгзэгтэй цаг үед тулсан өнөө цагт ч гэсэн тэд Ардчиллыг нийтээрээ дэмжихээ илэрхийлж, энэ намаас бүтээлч, сэтгэлтэй, зүтгэлтэй хүн нэр дэвшиж байгааг  сайшааж байсан юм. Арга ч үгүй биз. Хотгойдын ван Чингүнжав Манжийн цэргийг хаяж явж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн. Хүч тэнцвэргүй тулалдаанд оролцож, Халх даяар Манжийн дарлагчдын эсрэг босохыг уриалж, тэмцэж явсан удаатай. Алтан ургийн Батмөнх даян хаан, Гэрсэнз Жалайр хунтайжийн удам Чингүнжавын эрх чөлөөний төлөө асаасан гал унтраагүй. Цогшиж явсаар монголчууд бид 220 жилийн дарлалаасаа гарч байсан түүх ч бий. Төр үр хоёр минь мөнх оршиг гэж тэр л хэлсэн. Ийм хүний үр сад хоймор нутгийнханд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг цусаараа урсгаж, зүрхэндээ шингээж явах нь ч аргагүй.

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж, эрх чөлөөт нийгмийн төлөө тэмцэж явахад хүртэл Хөвсгөл аймгийн иргэд дэмжиж, уухайлж, зүтгэж явсныг буурал түүхийн хуудаснаас арчих аргагүй юм. Тэд яах аргагүй тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрдэг, Ардчилсан хувьсгалын ач холбогдлыг мартдаггүй ард түмэн юм байна. Тиймдээ ч эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх шаардлагатай, эгзэгтэй цаг  үед тэдний цусанд байгаа эрх чөлөөний төлөөх эд эс идэвхжиж эхэлж. Иймээс л эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, цаашид ч тэмцэж чадах, хийж бүтээх сэтгэлтэй, хийсэн ажилтай хүнийг дэмжихээ илэрхийлж, заал дүүрэн сууж уухайлж байсан юм. Тэд өртэй, өлсөхгүй амьдрахаас цаашгүй байдлаас салахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Эрх баригчид худлаа амалж, иргэдийнхээ эсрэг хийж болох бүхнийг хийж буйд ч бухимдаж байлаа.

Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзах үеэрээ АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга “Эрх баригчид сонгуулийн сурталчилгааны сүүлчийн гурван өдөр “Тагтаа хооллох” гэдэг технологи хэрэглэх гэж байна. Биднийг, ард түмнийг Гандангийн тагтаа шиг л хооллох нь.   Цааш нь нуусан мөнгөө гаргаж ирж тараах нь” хэмээн хэлсэн. Харин Хөвсгөл нутгийн иргэд хэзээ ч тагтаа болохгүй гэдгээ дуу нэгтэй хэлж, ямар ч мөнгөөр эрх чөлөө, тусгаар тогтнолыг худалдаж авч чадахгүй шүү гэдгийг идэр залуугаасаа эхлээд ахмад настнууд нь хүртэл хэлсэн нь тэдний дэмжлэг ямархуу байгаа илэрхийлж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ямар ч гарч болно. Харин нэг зүйлийг л баттай хэлж болохоор байна. Тэр нь Хөвсгөл аймгийн иргэдийн  70-80 хувь нь Ардчиллыг, АН-аас нэр дэвшигчийг дэмжих нь тодорхой байна.

 Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг, цусандаа шингээчихсэн ард түмэн дахиад нэг эрх чөлөөний төлөө тэмцэх цөстэй, зүрхтэй байна. Тэр нь эдийн засгийн эрх чөлөө. Нэг улсаас эдийн засгийн хараат байдлаас гарахын төлөөх тэмцэл юм. Тэмцэхдээ Манжийн дарлагчдын өөдөөс сэлэм барьж боссон Чингүнжав шиг биш. Ардчилсан хувьсгалыг дэмжиж, үг хэлэх эрх чөлөөний төлөө, коммунист үзэл санааг халахын тулд өлсөх биш. Эрх мэдэл нь хэтэрсэн эрх баригчдын харгайгаар эдийн засгаараа нэг орны мэдэлд орохын эсрэг санал өгөх замаар тэмцэх гэж байна тэд.

АН-ын сонгуулийн штаб

 

+ There are no comments

Add yours