МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа 12 дахь жилдээ “Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо” сэдвийн хүрээнд ээлжит чуулганаа хийж байна.
“Чингис” зочид буудлын хурлын танхимд болж буй уг чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, чуулганы ажиллагаанд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ бол иргэний нийгмийн байгууллагуудаас үйл ажиллагаа нь тогтворжсон, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг, олон талын асуудлыг хөндөн тавьж төрийн байгууллагуудтай хамтарч нэлээд амжилтад хүрч чадсан сайн санаачилга байгаа юм.
2006 оноос хойш “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэж тодорхой асуудлуудыг сэдэв болгон авч чуулган хийж байгаа. Энэ чуулганаа тасралтгүй 12 дахь жилдээ авч явж байна гэдэг бол энэ байгууллагын үйл ажиллагааны чанарыг, тогтвортой, чадвартай байдлыг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж бодож байна.
Манай Үндсэн хуульд “Иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна” гэж маш тодорхой зааж өгсөн байдаг. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж хаана ч байхгүй. Иргэнээ гаднаа хаяад, иргэнээ ангид үлдээгээд байгуулдаг нийгэм гэж байхгүй. Иргэн нь оролцож байж л нийгэм өөрөө бий болно.
Жил бүхэн чуулганаа хийж, тодорхой сэдэв сонгож, тэр жилийнхээ үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг үндэсний сүлжээтэй болсон нь Монголын баялаг юм. Энэ бол манай нийгмийн баялаг. Үүнийг Ерөнхийлөгч нь, УИХ нь, засаг нь бүгдээрээ дэмжиж, улам цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Чуулганд оролцсон НҮБ-ын ХАС-гийн суурин төлөөлөгч Наоми Китахара Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг санаачлан батлуулахад ихээхэн зүтгэл гаргасанд нь болон иргэний нийгмийн байгууллагуудад тусалж дэмждэгт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...