-Ж.Батзандан гишүүн тухайн үед тэр олон гомдлыг яагаад шалгуулсангүй вэ-
Тагнуулын дарга асан Б.Хурц руу эрхэм гишүүн Ж.Батзандан сум илгээлээ. Сум ч гэж дээ. Бас л их сонин гаргалгааг өөр дээрээ харуулчихлаа. Түрүүчийн УИХ-ын Өргөдөл, гомдлын Байнгын хорооны дарга байхад нь Б.Хурцын талаар олон гомдол, өргөдөл ирж байсан гэнэ. Тийм өргөдөл, гомдлыг хүлээн авсан Ж.Батзандан тэр үедээ шалгаж, шийдтэй хариу гаргаж чадаагүй атлаа өнөөдөр яагаад энэ бүгдийг гэнэт санав гэдэг нь хариулт нэхээд байна л даа. ТЕГ-ын албатай байхад нь айсан хэрэг үү. Аль эсвэл өнөөдөр далдлаад байгаа атлаа ил болчихсон улс төрийн бохир тоглолтоос өөртөө оноо авч, хэн нэгний халаас руу орох нүхээ малтахаар шийдэж, ийм нүүдэл хийж байгаа юм уу…
Ж.Батзандан өөрийгөө шударга, мундаг хуульч хэмээн цээжээ дэлддэг хүн. Тийм атал иргэдээс ирсэн гомдлыг ийм олон жилийн дараа өс хонзонгийн маягаар, хувийн оноогоо нэмэх зорилгоор гаргаж ирж байгаа нь түүнийг шударга, өөгүй гэх тодорхойлолтоос гаргаж хаялаа. Өнөөдөр гаргаж тавьж байгаа шигээ энэ гомдол, түүнийг тойрсон фактаа тухайн үед гаргаж чадаагүйнхээ шалтгааныг одоо ил гаргаж чадах уу. Эс чадваас өнөөдөр Б.Хурцын толгойг илж байгаа улс төрийн бохир тоглолтын эзнийг өөрийн талд оруулах, түүнийг өөрийнхөө амыг дарахын тулд ямар нэг өгөөш хаях болов уу гэсэн горьдлого тээж байна гэх хардлага төрүүлээд байна.
Ганцхан Ж.Батзандан ч биш, өнөөддрийн улс төрийн тавцанд өрнөж буй тоглолт түүний эргэн тойрон дахь гол болон туслах дүрүүдийн байгаа байдал бүгд адилхан. Өс хонзон авах замаар нэгийгээ матаад өөрсдөдөө шат ахих, бүлэг, фракци руу нь мөлхөн орох замаа засдаг болсон нь нууц биш нууц болчихсон шүү дээ.
Улс төр гэх тоглолтын тайзан дээр хэн найруулагч хийж, жүжгийн гол дүрээ сонгож байна,түүн рүү л мөлхдөг болчихож дээ, хөөрхийс. Дүр авахын тулд өөрсдийгөө, нэр хүндээ ямар өрөвдөлтэйгөөр золиосолж байгааг харахаар өөрийн эрхгүй ой гутах юм даа. Хурцыг нь жаахан тоншоод өгвөл түүнийг “хамгаалагчид” тэр тоншигчийн амыг барихын тулд заавал нэг өгөөш хаяна аа даа. Эрхэм гишүүний өнгөрсөн гомдол, өргөдлийг өнөөдөр сөхөж байгаа нь олонд ийм л дүр зургийг гаргаж тавиад байна. Үнэхээр шударга тэр тусмаа хуулийн өргөн мэдлэгтэй хүн бол тэр өргөдлүүдийн дагуу тухайн үед нь л арга хэмжээ аваад, шийдчихсэн байх учиртай. Тэгж чадсан бол Батзандан гишүүн ажлаа хийж чаддаг, шударга хүн гэдгээ харуулж чадах байжээ.
Эрхэм гишүүн танд ирсэн гомдлыг цаг тухайд нь хуулийн дагуу ч шийдэж, яг өнөөдрийнх шигээ ил гаргаж ирсэн бол энэ хүн Элчин сайдын сэнтий рүү ингэж цахилгаан шатанд суусан мэт өгсөхгүй байж мэдэх юм. Тийм л учраас түүний өнөөдрийн үг үнэгүйдэж, өөрийнхөө үнэмлэмжийг дээшлүүлэх гэсэн ядарсан арга мэт харагдаад байна.
Р.Батболд
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
УБЦТС: Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг энэ сарын 25-аас хойш хийгээгүй
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...