УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайд нарын асуудлыг эцэслэн хэлэлцэж, сайд нарт нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Аюурсайхан Шадар сайдад нэр дэвшиж буй Ө.Энхтүвшинд хаяглан хатуухан үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ,
“Шадар сайдад Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Та парламентад сууж байгаа залуу гишүүдэд муу үлгэр дууриал үзүүлж байна. Бид итгэл үнэмшлийн төлөө шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулсан. Албан тушаалын төлөө бид нийлж өмнөх Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулаагүй.
Та Э.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан зурахдаа албан тушаалын төлөө нэгдэн нийлээгүй гэдгээ амла гэж биднээс шаардаж байсан. Гэтэл надад эндээс оногдох сайдын суудал байхгүй юм байна гэж шийдээд та дараа нь нөгөө тал руу гүйсэн. Би Шадар сайд болохгүй гэж хэлж байсан. Нүх болгон руу орж явдаг хүн би биш гэж хэлж байсан. Гэтэл одоо болохоор нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас дэвшлээ гэж байна
Та ядаж улс төрд шинээр орж ирж байгаа хүүгийнхээ ирээдүйг бод. Эцэг эхээр нь хүүхдийг нь дүгнэдэг. Ямар хийж үзээгүй, томилогдож үзээгүй ажил биш дээ?
Та Ерөнхий сайдтай хэр хамтарч ажиллаж чадах юм? Өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүн шүү дээ, Та. Ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөсөн бол зөв зөнө” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
