Өнөөдрийн Турк улсын нутгаас 1878 онд олдсон 29 метр урт чулуун дээрх дүрс үсэгнүүдийг Хүрлийн үеийн хамгийн урт бичээс гэж үздэг.
Эртний Лувиан хэлээр бичсэн уг дурсгалыг тайлж унших мэдлэгтэй эрдэмтэн өнөөдөр маш цөөхөн байдаг гэнэ.
Түүнийг амжилттай тайлж уншсаны дүнд Хүрлийн үеийн хүчирхэг соёл иргэншлийг ямар хүч унагасан болохыг тогтоожээ. Бичээст өгүүлснээр Бага Азийн баруун хэсгээс гаралтай жижиг вант улсуудын нэгдсэн усан флот Газар дундын тэнгисийн эргийн өндөр хөгжилтэй хотуудыг эзэлж сүйрүүлсэн нь тодорхой болсон байна.
Чулууны бичээсийг НТӨ 1190 онд оршиж байсан Хүрлийн сүүл үеийн улс Мирагийн хаан Купанта-Курунта захиалж хийлгэсэн гэж эрдэмтэд үзжээ. Мира улс болон Анатолийн хойгийн бусад жижиг улсуудын нэгдсэн флот эртний Египет болон Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн хотуудыг Хүрлийн сүүл үед эзлэн авсан байна.
Үүнээс өмнө археологичид НТӨ 1200-аад оны үеийн гол соёл иргэншлүүд яагаад гэнэт бүгд сүйрсэн болохыг бүрэн тайлбарлаж чадаагүй байв. Өнөөдрийн эрдэмтдийн Трояны Далайн Хүмүүс гэж нэрлэдэг тэдгээр түрэмгийлэгчдийн уг гарал нь хэн болох талаар хэдэн зууны турш эрдэмтэд маргасан юм.
Энэхүү судалгааг Швейцарь, Нидерландын хамтарсан баг хийж гүйцэтгэжээ. Тэдний дотор доктор Фрэд Вудхуйзен байсан нь дэлхий дээр байгаа Лувиан бичиг мэддэг 20 хүний нэг гэнэ.
Багийн гишүүн, Нидерландын хэлний мэргэжилтэн Занггер бичээсийг тайлсны дараа хэлэхдээ “Бага Азийн баруун хэсгийн Лувианчууд нь Далайн хүмүүс мөн болохыг тогтоолоо. Тэд Хүрлийн үеийн төгсгөлд Газрын дундад тэнгисийн зүүн хагасыг эзлэн түрэмгийлсэн юм” гэжээ.
Ингэснээр Газрын дундад тэнгисийн археологийн хамгийн том нууцуудын нэг эргэлзээгүйгээр тайлагдлаа гэж дүгнэсэн байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
