Монгол Улсын хувьд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид 2015 оны 4-р сарын 30-ны өдөр нэгдэн орсон. Энэхүү конвенцийн хүрээнд нэгдэн орсон орнууд конвенцийг хэрэгжүүлэхийн өмнө мөнгөн усны талаарх үндэсний суурь үнэлгээ хийх, мөнгөн усны хэрэглээг бууруулах талаар үе шат бүхий үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, Минаматагийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх үүрэгтэй байдаг. Харин дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлснээр мөнгөн усны хор хөнөөлөөс хүний эрүүл, аюулгүй байдлыг хангахаас гадна байгаль орчноо хамгаалах үе шат бүхий үндэсний механизм бүрдэх юм. Мөн үндэсний болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний үндэс суурь болж, хойч үедээ мөнгөн уснаас ангид, эрүүл, аюулгүй нийгмийг үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Түүнээс гадна Монгол Улсын мөнгөн усны талаарх нөхцөл байдлын үнэлгээ, судалгаа хийгдэх бөгөөд гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлоход мөнгөн ус, мөнгөн усны нэгдлүүдийн хэрэглээг бууруулах, байгаль орчинд хаягдах мөнгөн усны бохирдол, хаягдлыг багасгах үе шат бүхий үндэсний төлөвлөгөө боловсруулагдах юм.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
