АХМАДУУДАД ‘НАСНЫ ХИШИГ’ ОЛГОНО

 Үндэсний их баяр наадмын өмнө 65 ба түүнээс дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгоно. Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолд “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор заасан. Өнгөрсөн хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө 51 мянга 500 ахмадад 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгожээ.
Тогтоолын дагуу 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настай ахмадад 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг олгох юм. Мөн 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг өгөх аж.
Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours