Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын сэтгүүлчдийг бичил уурхай дахь сайн туршлагатай танилцах аялал-сурвалжлага арга хэмжээг 2017 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Овоо, Галуут сумдад зохион байгууллаа.
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгүүлчдэд бичил уурхайн асуудлыг таниулах, “Тогтвортой бичил уурхай” төслийн үр нөлөөг олон нийтэд сурталчлах зорилготой тус арга хэмжээг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн Мэдлэгийн төв, мэдээлэл, харилцаа хариуцсан эксперт Ц.Тансагмаа, тус төслийн зохицуулагч Ч.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референт З.Бадмаараг нар хариуцан зохион байгуулж ажиллав.
Бичил уурхайн үйл ажиллагаатай танилцах аялалд нийт 15 хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлч, Хүний эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь ахлах мэргэжилтэн Б.Содонцэцэг нар оролцлоо. Хөтөлбөрийн дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай бичил уурхай эрхлэлтийн асуудлаар уулзалт хийж, тус аймагт хэрэгжиж байгаа төслийн явцын мэдээллийг сонсч, Баян-Овоо сум дахь хувиараа ашигт малтмал олборлогчидтой болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, сайн туршлага буюу мөнгөн усгүйгээр олборлолт хийж буй Хонгорын хүдэр баяжуулах цехтэй танилцан, шороон ордын ажиллагааг сурвалжлан, Галуут сум дахь нөхөн сэргээлтийн талбайгаар явж, “Батсайхан сэтгэл” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын хэмжээнд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу зохион байгуулалтад орсон албажсан 6,500 гаруй бичил уурхайчин байгаагаас Баянхонгор аймагт 11 төрийн бус байгууллага, 88 нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон нийт 900 орчим бичил уурхайчин ажилладаг байна. Бичил уурхайчдын талаар олон нийтэд эерэг ойлголт, хандлага төлөвшүүлэх, нэршлийн зөрүүг таниулах, сайн туршлагыг сурталчлах мэдээллийг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн зүгээс “Хүний эрхийн төлөө” сэтгүүлчид клубын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөлд өгсөн юм.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...