Харилцааны соёл үнэхээр газар уначихжээ. Удирдлагууд бухимдаад шаардлага тавих үе аль ч газар гардаг л байх. Уучлаарай, миний алдаа байлаа. Энэ дээр нь би буруу хандчихлаа. Харин үүн дээр миний байр суурь зөв шүү гээд хэлэх харилцааны энгийн соёл ч байхгүй залуу орчуулагчид байх юм. Юу хэлээд байгааг гүйцэд ч ойлголгүйгээр хэг ёг, “би буруугүй” тайлбар шидлэх. Ах зах, дарга цэрэг хамаагүй. Яг хэрэлдэх гээд л …зарим нь өөрөөс нь болж асуудал үүсч байхад дугарах ч үгүй хөндлөнгөөс бэртэгчин царайлчихаад хараад л сууж байх.
Орчуулж буй нь амьгүй , бичиглэл зүй, баримтын баяжуулалт байхгүй түг түг хийсэн юм байх. ( орчуулагч болгон ганган бичдэг байх боломжгүйг би мэднэ л дээ) Үг үсгийн алдаа ч энүүхэнд. Тэгсэн мөртлөө наад захын соёл төлөвшилгүй, хүнтэй мэндэлж ч сураагүй. Ийм байдалтай байнга тулгарч, нэг биш эгдүүцэх хэрэг гарах юм. Ажлаас гарахдаа орж ирээд уулзах ч үгүй. Илүү боломж гарвал явалгүй яахав. Гэхдээ, уучлаарай би ингээд явах боллоо. Их юм сурлаа. Баярлалаа, баяртай гэх нь бас л сайхан соёл биз дээ. Яана даа, зарим залуус их л эвгүй төлөвшсөн байх юм.
Мэргэжлийн сониныхон бол хэзээ ч ийм бүдүүлэг, худлаа пээдгэр зан хүний өмнөөс гаргахгүй. Учир нь тэд хэмжээгээ үргэлж мэдэж байдаг. Өглөө бүр чанарын өрсөлдөөнөөр дүнгээ тавиулж амьдардаг, толгойг нь илээд цалин өгөөд явах ЭЗЭН гэж байдаггүй учраас.
Ийм болохоор сул нөхдүүдэд орон зай олддоггүй.
Ай даа, сонины халуун тогоогоо яасан их санана вэ. Та сайн ч ажилласан муулагдана. Энэ бол төрийн байгууллагын нэг муухай характер шүү дээ. Тиймээс битгий ингэж их хичээ. Нервээ гамна гэж нэг дүү маань хэлж байсан.Аргагүй үнэн ажээ
? Дашрамд Өдрийн сонин, Үндэсний шуудан, Open door сонины дүү нараасаа уучлал гуймаар санагдана. Заримдаа би зэмлэдэг, гашуун нясуун үг хэлдэг байсан байх. Уучлаарай…
( Амьдрал үзэж ухаан сууж, шаналж шархдаж яваа Ганаа эгч нь ккк)
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
