УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг хянаж, эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргасан билээ. УЕПГ-аас Н.Наранзаяагийн гомдлыг хянаж, эрүүгийн хэрэг үүсгэх болсон талаар хариу өгсөн байна.
Энэхүү бичигт, “Иргэн Ч.Наранзаяагийн гомдлыг хүлээн авч танилцан, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн БЗ1-10596 дугаартай материалыг татаж хянаад гэмт хэрэг гарсан эсэх талаар баримтлах мэдээллийг цуглуулах, цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах, шинжлэх, холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах зэргээр хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулан тогтоолгох шаардлагатай гэж үзэн хяналтын прокурорын 4044 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулан шалгуулахаар шийдвэрлэлээ. Хэрэг бүртгэл явуулахыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалган, хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраар дамжуулан хүргүүлж байгааг мэдэгдье” гэжээ.
Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-УЕПГ-аас хэрэгсэхгүй болгосон хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж дахин шалгуулахаар болсон байна. УЕПГ-т хэзээ өргөдөл гаргасан бэ?
-Улсын ерөнхий прокурорын газар өргөдөл өгсний дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг нь эрүү үүсгэх үндэслэлтэй байгаа тул холбогдох баримтуудыг нягталж, шалгаж, энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдээс мэдүүлэг авч шалгах хариу гарсан. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь эрүүгийн хэрэгт холбогдсон гэсэн үг. Өнөөдрийн хүртэл энэ хэрэгт эрүү үүсэхгүй, хэрэгсэхгүй шалтгаан нь УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхийн хүрээнд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бүх байгууллага дээр нөлөөлж байсан учраас эрүү үүсэхгүй явж ирсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгуулахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах ёстой. УИХ-ын гишүүн 75 гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон гишүүнээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлээч гэж шаардаж байна. УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй учраас өөрөө гүйж очоод шинжилгээ өгөх, мэдүүлэг өгөхгүй байх гэж би бодож байна.
-УЕПГ-аас ирүүлсэн бичигт хэрэг бүртгэлийн хэрэг гэсэн байна. Эрүүгийн хэрэг үү, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж байгаа юм уу?
-Шинэчилсэн хуулиар Эрүүгийн хэрэг нь хэрэг бүртгэлийн хэрэг гэж үүсдэг болсон юм байна. УЕПГ-ын хэрэг үүсгэх үндэслэл нь Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх заалт. Энэ заалт нь хүчингийн хэрэг гэсэн үг.
-УЕПГ-т Ч.Наранзаяа өөрөө гомдол гаргасан уу. Та гаргасан уу?
-Ч.Наранзаяа өөрөө өргөдлөө гаргасан. Би бол Ч.Наранзаяаг төлөөлж байгаа. Хуулийн байгууллага дахин шалгаж эхэлж байгаа учраас албан ёсоор өмгөөлөгч авч байгаа. Цаашид өмгөөлөгчөөрөө дамжуулан асуудлыг ярилцаад явна.
-Хуулийн дагуу 18 нас хүрсэн бол тухайн хүн өөрөө өөрийгөө төлөөлөх эрхтэй байдаг?
-Өнөөдөр хүчирхийллийн хэрэг эмзэг учраас тухайн хохирогч өөрөө өөрийгөө төлөөлөхөд сэтгэлзүйн маш хүнд нөхцөлд үүснэ. Тиймээс би дүүгээ төлөөлж байна.
-Сүхбаатар дүүрэгт бас нэгэн хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-АТГ-т Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шалгаж байгаа. Шүүх шинжилгээний хүрээлэн дээр нотлох баримтыг устгасан, сольсон гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмч нар өөрсдөө хэлсэн. Тиймээс Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн удирдлагуудыг авлига авсан эсэх, нотлох баримтыг яагаад сольсныг тогтоохоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэж шалгаж байгаа. Шүүх шинжилгээний хүрээлэн Монголд ганцхан байдаг. Энэ байгууллагын нотлох баримтыг ажлаа хийж байгаа хүмүүс дур мэдэн хийгээгүй гэж би бодож байна. Энэ бол даргын тушаалаар хийгдсэн гэж би бодож байна. Өнөөдрийг хүртэл энэ хэргийг нуусан, нуун дарагдуулах гэж оролдсон энэ үйлдэл албан тушаалын гэмт хэрэг гэж харагдаж байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд би итгэхгүй байгаа учраас гадны шинжээчийн багт давхар хандана.
-УИХ-ын гишүүн Д.Гантулга дахин холбоо барьсан уу?
-Огт холбоо бариагүй. Надад байсан ганцхан хөдөлшгүй нотлох баримт байгаа. Би түүнийг өдийг хүртэл хаана ч гаргаж үзүүлээгүй байсан. УЕПГ-т гомдол гаргаж, хөдөлшгүй нотлох баримтаа үзүүлсэн. Тэр нотлох баримт үзүүлсэн орой УИХ-ын гишүүн Д.Гантулгын машин манай гэрийн гадаа байсан. Мөн хоёр машинтай манай гэрийн гадаа байсан. УИХ-ын 75 гишүүнээ Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн үү, үгүй гэдгийг хуулийн байгууллагаар тогтоолгохын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөөч гэж гуйж байна.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороодоор хэлэлцүүлнэ. Эдгээр хороод иргэнээс гомдол ирсний дагуу асуудлыг авч хэлэлцдэг. Гомдол гаргасан уу?
-Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст хэрэг шалгагдана. Баянзүрх дүүргийн прокурор болон УЕДГ-аас хяналт тавина. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УЕПГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороод гаргах эрхтэй. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас түдгэлзүүлэх санал нь гарчих байх.
-Та УИХ-ын гишүүн Д.Гантулгаас 20 сая төгрөг авсан. Тэр мөнгийг хуулийн байгууллагад өгсөн үү?
-УИХ-ын гишүүн Д.Гантулга 20 сая төгрөг өгсөн. Түүнийгээ ирж ав гэсэн боловч аваагүй. Тэр хүн 20 сая төгрөг өгсөн гэдэг чинь өөрийгөө хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Би 20 сая төгрөгөөр өмгөөлөгч авах, хуулийн байгууллагаар явах гэх мэт ажлуудад зарцуулаад явж байгаа.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
