Нийслэлийн хэмжээнд хоёр настай, энэ жил шинээр цэцэрлэгт элсэх 39 мянга орчим хүүхэд бий. Одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийслэлийн хэмжээнд 21341 хүүхэд бүртгүүлээд байна.
- Цахим бүртгэлийн системийн “Бүртгэл” цэсэнд хандаж, хүүхдийн регистрийн дугаарыг оруулан хайх товч дарснаар таны хүүхдийн хувийн мэдээлэл болон орж болох цэцэрлэгийн жагсаалт гарч ирнэ. Холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн баталгаажуулснаар таны хүүхэд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.
- Эцэг, эхчүүд хуучин амьдарч байсан хорооны бүртгэлийн ажилтан дээр очиж, хүүхдээ хамт шилжүүлэн хасалтыг хийлгэх шаардлагатай. Ингэснээр одоо амьдарч байгаа хаяг дээр бүртгүүлнэ. Хэрэв та хүүхдээ хуучин хаяг дээрх цэцэрлэгт бүртгүүлсэн бол одоо амьдарч байгаа дүүргийн боловсролын хэлтсийн утсаар холбогдон хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлж, хаягаа шалгуулан шинэ хаягаараа цэцэрлэгт бүртгүүлээрэй.
- Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас санамсаргүй түүврийн аргаар программ бичих кодыг баталгаажуулахаар Тагнуулын ерөнхий газар өгчихсөн байгаа. Уг санамсаргүй түүврийн аргаар сугалааг зохион байгуулахад ямар нэгэн хүний оролцоо байхгүй гэдгийг албаныхан хэллээ.
- Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг дээр 197 хоёр настай хүүхэд бүртгүүлээд байна. Гэтэл тухайн цэцэрлэг 160 хүүхдийг элсүүлж авна. Тиймээс нийт бүртгүүлсэн 197 хоёр настай хүүхдүүдийн дунд сугалааг зохион байгуулж, 160 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно гэсэн үг.
- Энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч элсэлтийг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгт элсэхээр сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээлэл нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулах болно.
- Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд таны хүүхэд тухайн цэцэрлэгт “хамрагдсан”, “хамрагдаагүй” гэсэн мессеж ирэх юм байна. Тухайн цэцэрлэгийн гадна цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг бүртгүүлсэн кодоор нь нийтэд ил танилцуулах гэнэ.
- Багахангай дүүргийн цэцэрлэгт хамгийн бага буюу хоёр настай 45 хүүхэд авахаас 37 хүүхэд бүртгүүлээд байгаа ажээ.
- Харин Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу хоёр настай 5328 хүүхэд бүртгүүлснээс 2037 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх гэнэ.
- Хамгийн их хүүхэд бүртгүүлсэн 80 дугаар цэцэрлэгт 360 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 70 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх юм байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn сайт ашиглалтад орсноос хойш 95 мянга гаруй хандалттай байгаа аж.
More Stories
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
Тавдугаар сарын 10-ны бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг...
Т.Аюурсайхан сайдыг эх орноосоо урвасан, 70 гаруй компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй баримтуудыг АТГ-т хүргүүллээ
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Төмөрбаатарын Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй үндэслэлээр түүнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан...
Солонгос эмчийн эмнэлгийг залилсан Монгол эмч нар хэн байв?
Монгол Улсын нэрийн өмнөөс... Нийслэлийн прокурорын газраас Сартуул овогт Дэлгэрийн Мөнхбатад холбогдуулан Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1...
Улс төрөөр дамжиж ЦАЙЗАА босгох бүлэглэл ТӨРИЙН ӨМЧИЙГ ашиглахыг эсэргүүцэж байна
Хувьд байхдаа ашигтай ажиллаж байсан үйлдвэрийг төр булааж авснаа “одоо л ашигтай ажиллах гээд байна” хэмээн олон нийтийн тархийг угаах...
Захаа харлатал зүтгэсэн ч мөрдөгчөөс бултах гэмт хэрэг гэж үгүйг харуулав, браво
Тэнгэрийн доор хууль бий, талархал бүхэн ДАРХЛАА болог, баярлалаа хэмээн хэлмээр санагдах өдөр хоногууд өнгөрч байна. Авлига албан тушаалын хэрэг...