Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захиргаа хамтран “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ны хүрээнд өнөөдөр Туул, Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээ хийнэ.
Тус аяныг “Эрүүл амьдралын үндэс иргэн таны оролцоо” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Цэвэрлэгээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав газрын захиргаа, Батлан хамгаалахын их сургууль, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Иргэний нисэхийн авто бааз, Ой судалгаа хөгжлийн төв, Монгол-Ус ТӨҮГ, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Сэрүүлэг” их сургууль зэрэг нийт 10 байгууллагын 2000 гаруй хүн оролцох юм.
Тэд “Рийвэр бийч” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын нийт 875 га талбайг 4 хэсэгт хуваагдан цэвэрлэгээ хийнэ.
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний...