Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ?
Төрийн албан хаагч
Хувиараа бизнес эрхлэгчид
Залуу гэр бүлүүд
Ахмад настан
4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
Өрх толгойлсон иргэн
Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Эхлэх хугацаа: 2026 оны 8 сард бүртгэл эхэлнэ
ДАН системээр бүртгэлээ илгээнэ
Хамгийн эхний төсөл; Солонго 1 хороололд (2042 өрх)
Түрээслээд өмчлөх орон сууц гэж юу вэ?
Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээслэж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын:
• Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг
• Түрээсийн гэрээ
• Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/
• Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар
• Өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа
ТҮРЭЭСИЙН ҮНИЙН ТУХАЙД?
Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцож, мөн холбогдох зохих журмуудыг тусгаж шинэчилсэн. Тус журмуудын хүрээнд түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулсан.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ИРГЭНД ТАВИГДАХ ХАРИУЦЛАГА
Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, төлбөрийг төлүүлнэ.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА ЮУ ВЭ?
Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадалтай, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх
Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх
Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх.
Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно.
Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх.
➤ Түрээсийн төлбөр
➤ Орон сууцны өмчлөх төлбөр
Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх
Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан байх
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой тохиож байна.
Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
