“Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд бүтээн байгуулжээ.

Уг барилга нь 42–52 м² талбайтай, 2–3 өрөө орон сууц бөгөөд түрээслээд өмчлөх боломжтой юм.

Сонгон шалгаруулалтыг 100% цахимаар tosk.gov.mn зохион байгуулагдах юм байна.

*Бүртгэл: tosk.gov.mn

Энэ оны 3-р сард батлагдсан журмын дагуу хэрэгжинэ.

Иргэдэд анхаарах зүйл

Ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.

Зөвхөн регистрийн дугаараараа системд бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцоно.

Одоогоор tosk.gov.mn сайтад бүртгэлийн системийн хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд бэлэн болмогц ТОСК албан ёсоор мэдээлнэ гэжээ.

 Залилангаас сэрэмжлээрэй

Сүүлийн үед ТОСК-ийн нэрийг барьж:

* “Төсөлд хамруулж өгнө”

* “Материал бүрдүүлж өгнө”

* “Шалгаруулалтад оруулж өгнө” гэх мэтээр иргэдийг залилсан тохиолдлууд бүртгэгдэж байна.

Иймд зөвхөн ТОСК-ийн албан ёсны мэдээлэлд тулгуурлаж, аливаа зуучлал, төлбөр шаардсан саналд итгэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТОСК 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Next post Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно