Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр /2026.07.30/ 05:38 цагт хүлээн авсан байна. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б /34 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/,  Т /33 настай, эрэгтэй/ нар нь хоёр автомашинтай туул голын салаанд боогдсон байдалтай байсныг ажиллан аюулгүй газарт гаргажээ.  Одоогоор Тэрэлж, Туул /Улаанбаатар хот, Лүн сум/, Сөгнөгөр, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Таац, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, Намир /Өмнөговь сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэсэн байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Next post Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ