Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн эхний өдөр тус аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “МАК ЦЕМЕНТ” ХХК-ийн үйлдвэрт ажиллав. “МАК ЦЕМЕНТ” ХХК нь 2017 онд ашиглалтад орсон. Тус үйлдвэр нь 1000 орчим ажилтантай бөгөөд жилд нэг сая тонн цемент, нэг сая тонн чулуунцар, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эрчим хүч, төмөр зам, тээврийн зардлын өсөлтөөс үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Түүнчлэн импортын цементтэй өрсөлдөх нөхцөлд зах зээлийн тогтвортой байдал шаардлагатай гэдгийг компанийн удирдлагууд онцолж байна. Түүгээр ч зогсохгүй экспортын ложистик, тээврийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдэд дотоодын цементийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд уламжиллаа.

Харин ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжих эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа гэдгийг тодотголоо.

Мөн барилгын материал, бүтээгдэхүүний цахим бүртгэл, тохирлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, чанартай үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууц, дэд бүтэц, хот байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа.

More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
