Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаах аж. Мөн энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм.
Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очно.
Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Иргэд холбогдох баримт, өргөдлөө бүрэн бүрдүүлээд албанаас чөлөөлөх хүсэлтээ өгнө. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг аж.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт,...
