Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцлоо.
Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцож байна.

Оролцогч талууд энэ уулзалтаар:
Уур амьсгалын шилжилтийг дэмжих,
Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал,
Бүс нутгийн экосистем ба хүнсний аюулгүй байдал,
Байгалийн нөөцийн тогтвортой менежмент,
Агаарын бохирдол, хог хаягдлын менежмент,
Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх механизм,
Шударга, хүртээмжтэй шилжилт,
Байгаль орчин ба дижитал шилжилт, чадамж гэсэн тэргүүлэх найман сэдвийн хүрээнд ярилцана.
Тухайлбал усны нөөцийн хомсдол, мөстөл, мөсөн голын хайлалт, цөлжилт, агаарын бохирдол зэргийн эсрэг хамтын хариу арга хэмжээ авах бодлого, стратегиа тодорхойлж, нэгдсэн шийдэл гаргах юм.

Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон санхүүжилт, ногоон технологи, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын нээлтэд оролцон улсынхаа байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч К.Токаевт талархал илэрхийлж, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.
Монгол Улс энэ уулзалтаас гарах санал, санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриаллаа.
Мөн 10 дугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2023 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанд оролцохдоо, 2026 онд эх орондоо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм.

Энэ удаа Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, НҮБ, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл гээд 1,500 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ.
Уулзалтад оролцогч талууд Хамтарсан мэдэгдэл, тунхаглал, хэлэлцээр, санаачилга, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны 50 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
