“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө.




🔰Уулзалтаар бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, шийдлийн талаар танилцуулж, санал солилцов.
🔰Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах, мөн хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, бусад нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь сайтар эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгах шаардлагатайг онцолж, бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.
🔰Мөн дараах чиглэлд ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд:
▪️“Оюу Толгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
▪️“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг яаравчлах;
▪️УИХ-ын тогтоолын дагуу “Бор-тээг”-ийн ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах;
▪️Стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх;
▪️Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх;
▪️ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бүрэн цахим системд шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулах;
🔰Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхдээ 2026 онд сахилга, хариуцлагыг чангатгаж, тодорхой хугацаатай, хэмжигдэхүйц үр дүн бүхий төлөвлөгөөг яаралтай боловсруулан танилцуулах шаардлагатайг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.
эрдэнэс_монгол
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...