ЦЕГ: Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байгаа

Иргэн О.Осоржамаагийн нас барсан учир шалтгаан тогтоогдсон эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас тодрууллаа.

ЦЕГ-аас “Иргэн О.Осоржамаа арванхоёрдугаар сарын 4-нд осголтын байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн боловч арванхоёрдугаар сарын 13-нд нас барсан.

Одоогоор задлан шинжилгээний хариу гараагүй байгаа учраас шалтгаан нөхцөлийн талаар хэлэх боломжгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *