Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, 2025 онд хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн боловсруулан холбогдох хууль эрх зүйн хүрээнд төслийн бүрдүүлбэрийг ханган ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд хууль, тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 38.6.2 дахь заалтуудыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, яамны СБТГ-ын Улсын нисэхийн хэлтэс, ТЗУГ-тай хамтран тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын төлөөлөлтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагууд /Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, нисэхийн ангиуд, ХХЕГ, Хилийн цэргийн нисэх алба, Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа нисэхийн анги/-ын удирдлага, төлөөллүүд оролцож Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэдний үйл ажиллагаа, эрх ашигтай нь нийцсэн ач холбогдолтой санал, санаачилгуудыг дэвшүүлж, үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.
Цаашид ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан зарим санал, зөвлөмжүүдийг хуулийн төсөлд тусгаж, төслийг эцэслэн боловсруулахаар тогтлоо.




More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
