Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг наг инээж суугаа нэгэн ГИШҮҮНий улс төрийн “шийдэл”-ийн талаар цуглуулсан баримтыг дэлгэе.
Асуудлын гогцоо анхалж үүссэн замнал
3.5 сая Монгол хүний нэр дээр бүртгэгдсэн хуримтлалын сан “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-г 2024 оны дөрөвдүгээр сард хууль батлан байгуулж Баяраагийн Тэмүүлэн гэх залуухан бүсгүйг гүйцэтгэх захирлаар томилж байв.

Санг Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хааны нэрээр нэрлэсэн учир нь Азийн өргөн уудам нутгийг байлдан дагуулсан Чингис хааны түүхээс улбаалсан. Монгол Улс байгалийн баялаг ихтэй Азийн болон Персийн булангийн бусад улс орнуудын жишгийг үүгээрээ дагаж байгаа юм. Саяхан Тайвань, Индонез, АНУ зэрэг орнууд ч ижил санаачилга гаргаж, үндэсний баялгийн сан үүсгэх талаар авч үзэж эхэлсэн гэж Чингис хаан Үндэсний Баялгийн Сангийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Сингапурт болсон Милкен институтийн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Үндэсний баялгийн сангийн зорилго нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид болон Монголын ард түмний хооронд итгэлцэл бий болгох” гэж ярьсан байдаг!!
Тэгвэл эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн Үндэсний баялгийн сангийн үнэн дүр төрх одоо ямар түвшинд байгаа болон уг сангийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Баяраагийн Тэмүүлэн гэж хэн болохыг судлав.


Чингис хаан сан нь Сингапурын үндэсний баялгийн сантай адил гурван чиглэлт бүтэцтэй байхаар зохицуулагдаж. Сингапурын баялгийн сан нь стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангийн санхүүжилт, дотоодын компаниудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөрөнгөө хуваарилдаг. Тэгвэл Чингис хаан сангийн Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын экспортын хураамжийг гадны оронд хөрөнгө оруулахад ашиглана.
Өөр нэгэн сан болох Хуримтлалын сан нь хөрөнгөө төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгаас бүрдүүлдэг. Харин түүхий эдийн үнэ өссөнөөс орж ирдэг гэнэтийн ашгийн татвараас санхүүждэг Хөгжлийн сан нь дэд бүтцийн төслүүдэд суурь хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж, тэдгээр төслүүдэд гадаадаас хөрөнгө оруулалт татах зорилготой гэнэ.
Чингис хаан санг Монголын ашигт малтмалын орд газруудад хувь эзэмшдэг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани бүрэн эзэмшдэг. Монгол Улсын Сангийн яам тус баялгийн сангийн санхүүгийн үйл ажиллагааг хянана. Сангийн яам хяналт тавьж буй нь Норвегийн Үндэсний баялгийн сангийн бүтцээс жишээ авч тавьсан зохицуулалт… энэ бол гэрээт хэвлэлүүдээр зорилттойгоор тараагдсан “цагаан мэдээ”.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс Монгол нэгдэл буюу баялгийн сангийн орлогийг төвлөрүүлж байгаа уул уурхайн төрийн өмчит компаниудын нэгдэл өнөөдрийн байдлаар орлогыг төвлөрүүлсэн. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 273 тэрбум, Эрдэнэт үйлдвэр ХХК 200 тэрбум, Дархан төмөрлөгийн үйлдвэр 5.6 тэрбум төгрөг, Монголросцветмет 8.7 тэрбум Эрдэнэс Оюутолгой ХХК 342.9 сая төгргийг төвлөрүүлсэн байна. 497 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн үг. Хуримтлалын сан бол Монголбанкны хуримтлалын хадгаламжид хүү нь бодогдох ёстой.
Ингэснээр 2025 оны төсвийн төсөөллөөр 507 тэрбум төгрөг болно. Хуримтлалын дансан дахь орлого харагдана. Нэг хүний дансанд 135 мянган төгрөг хуримтлагдана гэсэн үг хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 2024 оны 12 дугаарын 20-нд мэдэгдсэн.
2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрч, иргэн бүхний Хуримтлалын санд 175 мянган төгрөг үүссэн гэж Гэр бүл хөгжил, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамнаас 2025 оны 10 дугаар сард мэдэгдсэн. Харин яг бодит байдал дээр иргэн бүрийн Баялгийн хуримтлалын дансанд ердөө 27 мянган төгрөг байна. Та бүхэн шалгаад үзээрэй, өөр өөрийн хуримтлалын дансаа!

Гэтэл хариуцсан сан нь хоосорчихсон атал түүнийг удирдаж байгаа гэх гүйцэтгэх захирал нь брэндэнд хөлбөрч, тансаглалын үүлэн дээр жингүүдэн нисэж эрхэлсэнээ цахим хаягуудаа нийтэлж гайхуулах баялаггүй Баялгийн сангийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн өөрийн хэрэглээнд хамгийн өндөр үзүүлэлттэй IPAD PRO M4-11 маркийн таблет, өрөөгөө 178 сая төгрөгөөр тавилга худалдан авч тохижуулжээ. Ингээд зогсохгүй 12.5 саяар асар майхан түрээслэн Чингис хаан санг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийсэн гэнэ.
Харамсалтай нь 12.5 саяыг зарцуулан хийсэн ажлын үр дүн нь иргэдийн дансанд ердөө 175 мянган төгрөг л цугларсан байдаг.
Баялаггүй баялагийн сангийн тансаг захирал татвар төлөгчдийн мөнгөөр тансаглан баярхан гялалзаж байхад сангийн жинхэнэ эзэд болох иргэдийн данс хоосрон улайсахыг тоож байгаа хүн байна уу?






Монголчуудын хуримтлалын сан хоосонсон байхад гүйцэтгэх захирал нь яагаад ийм тансаг, танхи байна вэ?
Баялгийн сангийн түлхүүр титэм бэлэглэсэн эрхэм дарга хэн байв?
Титмийн эзэн, Тэмүүлэн хэний “хүүхэлдэй” вэ?
Сангийн эзэн захирагч Тэмүүлэн гэж хэн бэ?
гэсэн асуултын хариултын эрэлд гарав.



Баялагийн сангийн захирал, бүхнийг дээрээс “захиран мэдэгч” Баяраагийн Тэмүүлэн гэх төр засгийг төлөөлсөн өнөө цагийн “эрх гүнж, энэ цагийн эрх мэдэлтнүүдийг дулдуйдаж улс төрөөр дөрөөлж эрх мэдэл албан тушаалд тарвалзагч “удаах обуна”-гаар тодорсон сангийн түлхүүр, удирдлагын титмийг бэлэг болгон авсан этгээдийн гарал угшил… анхаарал үнэхээр татаж байв…
Ингэж эрсэн эрлийн үзүүрт монголчуудад дэндүү танил, гэм хоргүй гүдэсхэн эрийн төрхийг бүрдүүлж, олноо бидон Ганбаа хэмээн алдаршсан Баянхонгорын уугуул, Ардчилсан намын суугуул Дашдондогийн Ганбат зогсож байв!
Ах нь Ардчилсан нам бараадаж дүү нь МАН-д бэдрэв
Чингис хаан Үндэсний Баялгийн Сангийн гүйцэтгэх захирал Баяраагийн Тэмүүлэн бол бидон хочит Дашдондогийн Ганбатын төрсөн дүү Дашдондогийн Ганцэцэгийн охин юм. Д.Ганцэцэг нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын эзэмшлийн Техник импорт ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, МАН-ын болон Бага хурлын гишүүн, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Капмон ББСБ, Хантеч, Ти Ай Ложистик, Уран барилга, Эм Жи Эл цемент ХХК-ийг ахтайгаа хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм байна.
Д.Ганцэцэгийн нөхрийг Санжийн Баяраа гэдэг. Тэд Тэмүүлэн гэдэг охин, Тэмүүжин гэдэг хүүтэй. Б.Тэмүүлэн нь 2011 онд МУИС-ийг төгссөн. 2011 зургадугаар сараас 2014 оны есдүгээр сар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын туслахаар ажиллаж байгаад Сингапур руу явсан байдаг.
Б.Тэмүүлэнгийн нөхрийг Б.Гүнбилэгт гэдэг. Хар тамхины хамааралтай, хуулийн байгууллагад бүртгэлтэй этгээд.
2014 онд С.Цогтын хамтаар хар тамхины хэргээр цагдаад баригдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүгдэж байсан. Түүний хамтрагч хар тамхичин С.Цогт нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү юм.
2014 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Цогтод хоёр жилийн ял оноож, шүүгдэгч Б.Гүнбилигтийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ингээд Б.Гүнбилэгтийн эхнэр Б.Тэмүүлэн Хөгжлийн банкны захирлын туслахын ажлаа хүлээлгэн өгөөд нөхөртэйгээ Сингапур руу явсан байна. Харин нагац ахын нөлөө, ээжийн хөөцөлдөөнөөр 2014 оны есдүгээр сард Б.Тэмүүлэнг Сингапур дахь Элчин сайдын яаманд Эдийн засаг хариуцсан атташегаар томилуулжээ. Тухайн үед Сингапур дахь Элчин сайдаар АН-ын анхны эмэгтэй генсек Б.Дэлгэрмаа ажиллаж байв. Гүндүүгүй төрхийг бүтээгч бидон Ганбатын үнэн царай энэ юм. Тэр УИХ-ын гишүүний нэр нөлөөгөө ашиглаж зээ дүүгийнхээ нөхөр хар тамхичин Б.Гүнбилигтийг ялаас суллаж, Сингапур руу гаргаад зогсохгүй зээ дүү Б.Тэмүүлэнгээ Сингапур дахь Элчин сайдын яаманд эдийн засаг хариуцсан атташегаар томилуулсан “том гар”.


Монголоос зугтаж гарсан хар тамхичин төрөд арилжаад буцаж ирэв
УИХ-ын гишүүн Д.Ганбатын зээ дүү Б.Тэмүүлэн нөхөр Б.Гүнбилигтийн хамт Сингапурт долоон жил болоод 2021 онд Монголд ирсэн.
2022 оноос Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын зөвлөх, Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх гэх хоёр ажлыг зэрэг хийж, УИХ-ын гишүүн нагац ах Д.Ганбатынхаа Ваяс менежмен, Уран барилга ХХК, Капмон ББСБ-ын хувьцаа эзэмшигч болов.
Нөхөр Б.Гүнбилигт нь хадам ээж Д.Ганцэцэг, хадам ах Д.Ганбатынхаа Ти Ай Ложистик ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирлаар ажиллангаа өөрийн байгуулсан Шаманистик, Хонгор сафари хантинг компанидаа ажиллуулж байв.
Учир нь Б.Гүнбилэгт Сингапурт амьдарч байхдаа Шаманистик, Хонгор сафари хантинг компаниараа дамжуулан гадаад жуулчид Монголд авчирч өндөр төлбөртэйгөөр аргаль, угалз, янгир агнуулдаг байв.
Шаманистик компани Өмнөговь аймгийн Номгон сумын Буурын хяр, Хүрмэн сумын Их Аргалант, Ховд аймгийн Зэрэг сумын Улаан богоч, Мөнххайрхан сумын Борт, Хүрэлдэй гэсэн ан гөрөө элбэг газруудад гадаадын жуулчдаар ан хийлгэдэг юм байн.
Бүртгэлээс харахад 2019-2022 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт гэдэг газарт 16 тэх, Мөнххайрхан сумын Хүрэлдэй гэх газарт найман тэх, 2019-2021 онд Зэрэг сумын Улаан богоч гэх газарт есөн тэх агнуулсан байв.

Бидон Ганбааг 100саяар ивээсэн Эм Си Эс
Сүүлийн үед улс төрчдийг Эм Си Эс компаниар ивээг тэтгүүлдэг, эс тэтгүүлдэг гэж хоёр хуваадаг болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбатын улс төрийн карьерын далд спонсор яаж ч нуугаад Эм Си Эс-тэй холбогдоно.
2010 онд Техник импорт ХК-ийн ерөнхий захирал Д.Ганбат, Эм Си Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал хоёр Баянхонгор аймгийн төвд Баянхонгор худалдааны төвийг ашиглалтад оруулсан байдаг.
2012 оны УИХ-ын сонгуулиар Д.Ганбат Баянхонгорт бидон тараахдаа “Төрсөн нутагтаа ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хувиасаа хийсэн хөрөнгө оруулалт бол Ж.Оджаргалтай хамтарч барьсан Баянхонгор худалдааны төв” гэж сурталчилсны хүчинд УИХ-ын гишүүн болж сонгогдсон.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Баян хөндийн алтны бүлэг ордыг эзэмшигч Эрдэнэ Монгол ХХК-нийн 50 хувийг 2023 онд 40 сая ам.доллараар Эм си Эс худалдан аваад 2024 оноос Эрдэнэ Монгол компани Баян хөндийн алтны бүлэг ордын төслийг эрчимжүүлсэн.
2024 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Ганбатын сурталчилгаанд зориулан Ж.Оджаргалын зүгээс 100 сая төгрөг хандивласанаас Энержи ресурс, Ухаа худаг, Тавантолгой нисэх буудал тус бүр 30 сая, Юнайтед пауэр компани 10 сая төгрөг хандивлажээ.
Харин Эрдэнэ Монгол компанийн эсрэг тэмцдэг малчдын эсэргүүцлийг намжаахад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг хамаг хүчээ ашиглан зүтгэж уг санхүүжилтын хариуг барьсан байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын Техник импорт компанийн жилийн ашиг 200 орчим тэрбум төгрөг байдаг юм байна.
Үүнд, тус компанийн охин компани болох төрсөн дүү Д.Ганцэцэгийнх нь удирддаг Эм Жэй агритек ХХК нь 2024 оны наймдугаар сард ХХААХҮЯ-ны Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөлд Трактор, тоног төхөөрөмж нийлүүлэх 2.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, мөн Д.Ганцэцэгийн эзэмшлийн Номгон оюу авто бирж компани нь АТҮТ-ийн харьяа Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр барьсан.
Д.Ганцэцэгийн нэр дээр байдаг Ти Ай партнерс компани зөвхөн 2024 оны УИХ-ын сонгуулийн хойш гэхэд Говь-Алтай аймгийн Байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангах 36 сая төгрөгийн тендер, Ховд аймгийн Байгаль орчны байцаагчдыг мотоциклоор хангах 75 сая төгрөгийн тендер, Архангай аймгийн сумдын Багийн эмч нарыг мотоциклоор хангах 200 сая төгрөгийн тендер, Архангай аймгийн Байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангах 214 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байдаг.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын хүү Г.Содбилэг Эм Жэй партнерс компанийн захирал.Тус компани нь Японоос оруулж ирдэг “Sunrice” брэндийн цагаан будаагаар Монголын бүх зах, дэлгүүр, худалдааны төвүүдийг хангадаг. 2021 онд Улаанбаатар Төмөр замд кейтерингийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах 1.6 тэрбум төгрөгийн тендерт цагаан будаа нийлүүлэхээр шалгарч байсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын Монголбитум инпустриал компани нь авто замын компаниудад битум нийлүүлдэг бөгөөд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замын битумын нийлүүлэгчээр ажилласан.

Ах нь бидон Ганбатад, дүү нь ерөнхийлөгч Хүрэлсүхэд зөвлөв
2020 оны УИХ-ын сонгуулиар Д.Ганбатын Ерөнхий менежерээр ажилласан Батсуурийн Цэдэвсүрэн Техник-импорт ХХК-ийн охин компани Оптима конкрет компанид хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Б.Цэдэвсүрэнгийн төрсөн дүүг Б.Даваадалай гэдэг. Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай, Архангай, Баянхонгорын тойрогт МАН-аас нэр дэвшсэн. Тойрогтоо сугалаагаар мотоцикл, будаа агшаагч тараахдаа эхнэр П.Ариунзаяагийнхаа ерөнхий менежерээр ажилладаг Тм Ай Ложистик компанийн толгой компани болох УИХ-ын гишүүн Д.Ганбатын Ти Ай Партнерс компаниас худалдан авалт хийсэн байдаг. Ти Ай Партнерс компани нь БНХАУ-аас “Shineray” брэндийн мотоцикл оруулж ирдэг юм байна. Эндээс харахад Баянхонгорын уугуул гэх Б.Цэдэвсүрэн, Б.Даваадалай нар нь гэр бүлээрээ УИХ-ын гишүүн Д.Ганбатад ажилладаг болж таарж байгаа юм.

Энэ бүхнээс гадна бидон Ганбаттай хамааралтай бас нэгэн сонирхол татах зүйл бий. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Ганбатын ерөнхий менежер Б.Цэдэвсүрэн 2016 онд БНХАУ-ын иргэн Lei Jing Wen, Өвөрмонголын иргэг Энхтамир нартай хамтарч Хуа Еэ Интернэйшнл ХХК-ийг байгуулсан байдаг. Хуэ Еэ Интернэйшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Өвөрмонголын иргэн Хуэ Еэ, Монгол Улсын иргэн Дашзэгвийн Дагвадорж, Батнасангийн Гончигдамба, хуулийн этгээдээр Техник тоног төхөөрөмж компани бүртгэлтэй байдаг.
Дашзэгвийн Дагвадорж гэдэг нь нүүрсний хулгайч, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ажнай Бат-Эрдэнийн баруун гар гэдгээр монголчууд андахгүй мэддэг этгээд юм. Хуэ Еэ Интернэйшнл ХХК нь 2022 онд Эрдэнэс тавантолгой ХК-д хүнд даацын техник 80-ыг нийлүүлэхээр 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг.
Нүүрсний сонсголд зохион байгуулагчаар орж чадсан нүүрсчдийн ард нуугдсан бидон Ганбат
Энэ нь 2022 оны долдугаар сарыг 22-нд Хуа Еэ Интернэйшнл ХХК нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “Нэг ширхэг гинжит экскаватор нийлүүлэх” 10.3 тэрбум төгрөгийн гэрээ, 2022 оны наймдугаар сарын 5-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “73 ширхэг авто самосвал нийлүүлэх” 881.6 тэрбум төгрөгийн гэрээ, 2022 оны наймдугаар сарын 5-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “Зургаан ширхэг автогейтер нийлүүлэх” 21.4 тэрбум төгрөгийн гэрээ юм.
Эндээс харахад Эрдэнэс Тавантолгой компанид хамгийн их дүнгээр хамтран ажилладаг топ компаниудын нэг байсан гэсэн үг. Тиймээс 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан Нүүрсний сонсголд зүй ёсоор Хуа Еэ интернэшнл ХХК дуудагдсан.
Гэтэл уг сонсголын Зохион байгуулагч Түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Ганбат ажилласан. Ингэж ажилласнаар Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, хүнд даацын техник шахсан Хуа еэ интернэйшнл ХХК-ийн талаар дурдах төдийгөөр хязгаарлаж мэдээллийг дарж чадсан байдаг.


Хэрвээ нээлттэй сонсголоор Хуа еэ интернэйшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч эздийг нь танилцуулсан бол УИХ-ын гишүүн, Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг зохион байгуулагч Түр хорооны гишүүн Д.Ганбатын Ерөнхий менежерийн нэр гарч ирэх байв!!
Харахад хээгүй, дэндүү гүдэсхэн битон данх тараасан хэргээс илүү гарахгүй нунж дорой харагддаг бидон Ганбатын үнэн төрхөө хэрхэн чадмаг нууж, бүх боломжийг ашигладаг зальжин араншин, нөлөө бүхий улс төрийн намуудад хамаарлаа тогтоож сүлжсэн бүлэглэлийн захаас нь тоочиход ийм байна.
Түүний хувьд өнөөдөр хамгийн ихээр найдлага тавьсан түүз нь төрсөн дүүгийн охин Баяраагийн Тэмүүлэн юм. Тэр энэ охихыг ашиглаж төрийн эрхийг барьж байгаа намд голлох дүрээр буюу Намын дарга болон орж ирсэн УИХ-ын дарга Н.Учралд ойртох боломжоо хүлээж буй. Магадгүй түүний зөв ч байж мэднэ. Н.Учрал хэчнээн хашир аашлаад л өөрийн нь зөвлөхөөр ажиллаж байсан,залуу, үзэсгэлэнтэй, баян эмэгтэйд “муухай аашлах”-гүй нь тодорхой байж болох юм…

Сэтгүүлч Х.Ганзаяа
3 thoughts on “Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн”
Leave a Reply Cancel reply
More Stories
О.Батнайрамдал: Оюутолгойн хянан шалгах түр хороо 65 мянган хуудас баримт цуглуулсан
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:"УИХ-ын Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд...
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй, өөрсдөө юу хийх нь тодорхойгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар Даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа....
Нийслэл хот хагас коксон түлшний 27 мянга гаруй тонн нөөцтэй байна
"Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр...
“Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн өр 78.4 тэрбум төгрөгт хүрчээ
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа....
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...

Новшнууд юмдаа
Энэ нүүрсний сонсголоор очоогүй хүний дүү нь одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөх даваадалай. Одоо бүх нүүрсийг хянадаг Эрдэнэс Монголд захирлаар очих гэж байна.
Нээрээ бидон ганбаагийн үнэн төрх юм болов уу?