Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх, эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл” шалгаруулах уралдааныг ХЗДХЯ, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран тав дахь жилдээ зохион байгуулсан.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 104 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн өдрийг тохиолдуулан тус уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2025.11.28) Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй тус уралдааныг энэ жил “Үндсэн хуульт ёс ба эрх зүйн шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулсан юм.

Уралдааны зорилго нь эрх зүйн шинжлэх ухаан, судалгаа, инновацын хөгжлийг дэмжих, хууль, эрх зүйн онол-практикийн тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, эрдэмтэн судлаачдын оролцоог өргөжүүлэхэд оршдог бөгөөд энэ жилийн тухайд 20 гаруйбайгууллага, их, дээд сургууль болон судлаач, оюутан, сонсогчдоос нийт 118 бүтээл, илтгэл, төсөл ирүүлж, шалгаруулалтыг эрдэмтдээс бүрдсэн шүүгчдийн баг зохих журмын дагуу явууллаа. Уралдаанд оролцогчдын тоо, бүтээлийн хүрээ өргөжин нэмэгдэж буй нь энэхүү уралдаан салбарын хэмжээнд тогтсон нэр хүндтэй арга хэмжээ болсныг харуулж байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААН:
Тэргүүн байр:
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Даваанямын “Компанийн эрх зүйн онол, практик” бүтээл
Дэд байр:
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Б.Оюунжаргал, багш Б.Баялагмаа нарын “Биткойн, Ботокс, Үнэт зүйл: Инфлүенсэрийн хууль бус зар сурталчилгаанаас хэрэглэгчийг хамгаалах нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл
Гутгаар байр:
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Э.Байгалын “Олон улсын хувийн эрх зүй” бүтээл
Тусгай байр:
- МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч С.Жавхлан “Арбитрын эрх зүйн орчин үеийн чиг хандлага” бүтээл
- ДХИС-ийн профессор Ц.Азбаяр, П.Очбадрах, В.Амарсанаа, Л.Бат-Очир, В.Номинчулуун нарын “Хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагааны онолын үндэс” бүтээл
- ДХИС-ийн Шинжлэн магадлахуйн профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, профессор Т.Очирбат, Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд нарын “Криминалистик” бүтээл
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ”ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨРӨЛД:
Суурь судалгааны төсөлд Д.Долгормаа, Б.Наранбямба, Э.Халиун, Э.Төрболд, Э.Энхдөлгөөн, Б.Урнаа, У.Сувд-Эрдэнэ нарын “Гистохимийн будгаар нас баралтын зарим шалтгааныг нарийвчлан тогтоох нь” сэдэвт төсөл


Хавсарга судалгааны төсөлд З.Сүлд, Д.Дашзэвэг нарын “Амьтны биед хэмжилт хийх криминалистикийн арга зүй сургалтын төлөвлөгөө” сэдэвт төсөл
Инновацийн төсөлд Н.Сайнбаяр, В.Номинчулуун, С.Солонго, Б.Даваапүрэв нарын “Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих “Hotspot application development” төсөл
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ИЙН УРАЛДААН:
Тэргүүн байр:
МУИС-ийн ХЗС-ийн V түвшний оюутан Б.Жамбалдоржийн “Хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх бүрэлдэхүүн ба Еn banc зарчим” сэдэвт илтгэл
Дэд байр:
ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 3221 дүгээр дамжааны сонсогч Б.Даваажавын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хоригдлын үсийг хусах практик ба хүний эрхийн асуудал” сэдэвт илтгэл
Гутгаар байр:
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Т.Анужин, Э.Жавзмаа нарын “Цахилгаан хөдөлгүүрт хэрэгсэл /цахилгаан дугуй, скүүтер, мопед/-ийн эрх зүйн орчин, хяналт, зохицуулалтыг сайжруулах нь /Өргөн барьсан төслийн шүүмж/ сэдэвт илтгэл
Тусгай байр:
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Б.Болор, СЭЗИС-ийн II түвшний оюутан Б.Индра нарын “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа дахь гэрчийн эрх зүйн байдалд тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл
- Тусгай байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Б.Оюунтунгалагийн “Нийтийн өмчийн удирдлагын эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульт ёсны үүднээс авч үзэх нь” сэдэвт илтгэл
- Тусгай байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан С.Гантуяагийн “Анагаахын эрүүгийн эрх зүй ба түүний үндэсний эрх зүйн тогтолцоонд эзлэх байр суурь” сэдэвт илтгэл тус тус шалгарав.



More Stories
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
