“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас долоо, наймдугаар сарын ажлын үзүүлэлт, үр дүнгийн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд компанийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан. Тухайлбал, компанийн сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 1.5 дахин, экспортыг 1.2 дахин, орлогыг 1,3 дахин нэмэгдүүллээ.



Оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс борлуулаад байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар 7 дугаар сараас 09 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд уул уурхайн биржээр 43 удаагийн арилжаагаар 182.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 3.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.
Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар 6 дугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол 7 дугаар сард 378.1 мянган тонн, 8 дугаар сард 739.4 мянган тонн болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн нүүрс тээвэрлэлтийн хугацааг 2-3 дахин багасгаж, 32 мянган тн нүүрсийг 60 хоногт хүргэж өгдөг байсныг 17-25 хоногт худалдан авагчдад хүргэж өгч байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. 2025 оны эхний 8 сарын байдлаар 799.5 мян.тн нүүрсийг баяжуулж, 20 удаагийн биржийн арилжаагаар 518.4 мян.тн баяжуулсан нүүрсийг борлуулж, 51.5 сая ам.долларын орлого олсон байна.
Нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримталж байна
Нүүрсийг сорчлон олборлохгүй байхад анхаарч хатуу коксжих нүүрсийг арилжаалахгүйгээр 3/1 сул коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулах бодлогыг БЭТ-ийн баг баримталж байна.
3/1 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг үнслэг болон илчлэгээс нь хамаарч өөр өөр үнээр борлуулж байна. Ингэснээр тавантолгойн ордын нөөцийг жигд үр ашигтай ашиглах, сорчилж борлуулахгүй байх боломж бүрдэх юм. Худалдан авагчдад зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаараад өөрт шаардлагатай нүүрсийг сонгож авах боломжийг олгож байна.
Уурхайн техникийн бэлэн байдал сайжрав
Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 55.7 хувьтай байсныг 21 функтээр өсгөж 76.5 хувь болголоо. Уурхайн техникийн бэлэн байдлын хэмжээ 80-85 хувьтай байх ёстой. Оновчтой бодлого шийдвэрийг хэрэгжүүлснээр дээрх үзүүлэлтэд дөхөж очоод байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн эзэмшлийн техникийн анхан шатны хяналтын самбарыг /dashboard/ хөгжүүлж эхлээд байна. Орчин үеийн уурхайд илүү өндөр түвшний систем хэрэгтэй. Энэ системийн сонгон шалгаруулалтыг зарласан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК хог хаягдлаа мөнгө болгоно
Уурхайгаас зөвхөн зардал гарч байсан хаягдлыг орлого болгох боломжийг идэвхтэй эрэлхийлж байна. Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг ачааны машинаар 13км зөөж хаядаг байсныг “Эрдэнэс ҮПТ”-тай хамтран дахин боловсруулж баяжуулсан бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна. Хаягдлаа дахин боловсруулснаар тодорхой хэмжээний орлого орох юм.
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хаягдал 1 литр тосыг 250 төгрөгөөр борлуулж, жилд 22,500,000 төгрөг олох боломж нөхцөл бүрдсэн. 2025.09.07-ний өдрийн байдлаар 57 тонн хаягдал тос нийлүүлж 14 сая 250 мянган төгрөгийн орлого олсон.Техникийн засвар үйлчилгээнээс гарсан хаягдал дугуйг хэмжээ, төрлөөс нь хамаарч 20,000-177,000 төгрөгийн хооронд борлуулах ААН-г сонгов. Эдгээр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цар хүрээтэй харьцуулахад мөнгөн дүнгээрээ төдийлөн жин дарахааргүй тоо харагдаж байгаа боловч хаягдал гэж үзэж байсан зүйлсээс бага ч гэсэн орлого олдог болсон нь хандлагын том өөрчлөлт юм хэмээн БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцлон хэллээ.
Худалдан авах ажиллагааны үйл явцыг хялбар болгоно
Худалдан авах ажиллагааны үйл явцыг ойлгомжтой болгох ажил хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэр дээр хиймэл оюун ухаан ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй туршлага бий. Энэ туршлагыг нэвтрүүлэхээр Эрдэнэс монгол нэгдэл, Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Худалдан авалт илүү ойлгомжтой, хяналттай, шударга байх ёстой.
Манай салбар уурхайд худалдан авалт хийхэд 91 албан тушаалтан, ажилтан оролцдог байсныг нэгтгэж салбарын худалдан авах ажиллагааны хэлтсийг 25 орон тоотой болгож шинэчлэн зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааны ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Засгийн газрын гишүүд БЭТ-ийн баг үр дүнтэй, сайн ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ.
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
