Татварын ерөнхий газраас 2024 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч шилдэг аж ахуйн
нэгжүүдийг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Монгол Улсын төсөвт хамгийн өндөр татвар буюу 3.5 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн тэргүүнд бичигдэж байна.
Тус компани нь 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллаж, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан түүхэн жил байлаа.
Түүнчлэн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, загийн усны хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг ашиглалтад оруулж, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн он цаг байв. Мөн хүний
нөөцийн чадавх болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлолт, борлуулалтын оновчтой шийдэл боловсруулж, зах зээлийн уналттай үед тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал онцлон тэмдэглэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж хамгийн өндөр
татвар төлсөн аж ахуйн нэгжээр шалгарч байсан бол 2024 онд 3.5 их наяд төгрөгийн татвар төлж Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр хоёр дах жилдээ дараалан шалгарч байна. Бидний төлсөн татвар эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн суурь салбарын хөгжил цэцэглэлтэд зориулагдаж, татварын орлогын 12% хувийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
