Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, орон сууцанд амьдардаг, орон нутгийн бүртгэлтэй зэргээс шалтгаалж, шинэ аппликэйшнээр бүртгүүлэх боломжгүй байгаа юм. Тиймээс хаягийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан зөвлөлөө.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг “Энэ жилээс “Хотула” аппликэйшн ашиглан түлш борлуулж байна.
Тус аппликэйшн 250,000 гаруй иргэн бүртгэл үүсгээд байна. Энэ нь нэг өрхийн хаяг дээр олон хүн давхар бүртгүүлсэн гэсэн үг юм.
“Нэг өрх- Нэг эрх” гэсэн журмын дагуу бид ажилладаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооны Хүн амын мэдээллийн сангийн өрхийн судалгаанд үндэслэн нэг өрхийн бусад гишүүн болон өрхийн бүртгэлд байхгүй иргэдийн картыг хааж байна. Орон нутгийн болон орон сууцны хаягтай хүмүүсийн карт хаагдаж байна.
Нэг хашаанд хэд хэдэн айл тусдаа галлагаа хийж байгаа мөртлөө нэг өрхийн тэргүүнээр бүртгэл хийлгэсэн тохиолдол гарсан. Хэрэв ийм бол харьяа хороондоо очиж өрхийн мэдээллээ салгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод амьдардаггүй бол карт хаагдана.
Тиймээс шилжилт хөдөлгөөнөө шалгуулахыг зөвлөе. Байр хаягтай мөртлөө зуслангийн бүсэд галлагаа хийх гэж байгаа бол хорооноосоо тодорхойлолт авна. Тодорхойлолтоо “Тавантолгой түлш”-ийн чат руу илгээж болно. Мөн долоон дүүрэгт манай мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой. 7011-9400 дугаарт холбогдож болно” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
