Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцэж шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтсон байна.
Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
Улаанбаатар хотод:
Хот дотор – 5 вагон
Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
Аршаант өртөөнд – 6 вагон
Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.
- Орон нутагт:
Дархан хотод – 5 вагон
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс
Эрдэнэт хот руу – 10 вагон
Сайншанд хот руу – 5 вагон
Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.




