Засгийн газрын өнөөдрийн /2025.09.10/ хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “30 хувиар” гэснийг “40 хувиар” гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өссөн.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгасан байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгааллаа.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай төмс, хүнсний ногоо...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
