Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.26/ болж байна. “Зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалт, практик” сэдэвт олон улсын хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар оролцож үг хэллээ.

Тэрээр энэ удаагийн хурлыг цаг үеэ олсон, тулгамдсан асуудлыг хөндсөн, чухал ач холбогдолтой болохыг тодотгоод манай улсын хувьд зайн гэрчлэлтийг хуульчлаагүй байгаа хэдий ч Монголын Нотариатчдын Танхимын хамт олон Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилсныг хүлээн авч, судалж байгаагаа тодотголоо.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах бодлогод нотариатын байгууллага нэгдсэнээр, нотариатчийн гэрчилсэн үйлдлийг E-Mongolia системд байршуулж, төрд байгаа иргэний 84 төрлийн лавлагаа, мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчид өгч, үйлчлүүлэгчийн бичиг баримтыг төрийн байгууллагад зуучлан бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн нь чухал ахиц болсныг онцоллоо.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Монголын Нотариатчдын Танхимын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд зайн гэрчлэлтийг хуульчлах тал дээр анхаарал тавьж ажиллахаа илэрхийлж байлаа.
Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хуралд Олон Улсын Нотариатын Холбооны Ерөнхийлөгч Лионел Галлиез, тус холбооны Ази тив хариуцсан дэд Ерөнхийлөгч Дэн Жиамин болон дэлхийн 4 тивийн 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
