Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.
Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэлийн чадавхыг нэмэгдүүлэх болно. Тухайлбал, энэ 2025 оны 3 дугаар сард БНӨСУ-д ажлын айлчлал хийж, UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцан, шаардлагатай 24 техникийг шинэчилсэн.
Мөн үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатан эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд хүргэж, 2023 оны уулзалтаар амласандаа хүрсэн гэдгээ Ноён Антонио Гуттеришд уулзалтын үеэр дуулгалаа.
Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, адармаатай байгаа энэ үед Монгол Улс даян дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахаа энэ удаагийн уулзалтаар илэрхийллээ.
Эх орон, монгол цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн цэнхэр дуулгатнуудаараа бахархлаа.





МОНГОЛ ЦЭРГИЙН АЛДАР СУУ БАДАРТУГАЙ
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
