Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан /2025.04.01/ болов.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааныхаа талаар болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Э.Болормаа, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, Б.Мөнхсоёл, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг Улсын Их Хурлын 2025 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.
Өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, М.Мандхай, Б.Мөнхсоёл, У.Отгонбаяр, Р.Сэддорж нар оролцсон. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон анхдагч хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, уг салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 33.2 хувь, экспортын орлогын 5.0 хувь, хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 69.7 хувь, орон нутгийн эдийн засагт 85.0 хувийг эзэлж буйг дурдсан юм. Мөн Үрийн тариалангийн даатгалын тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дэх хэсэг хөдөө аж ахуйн даатгалын хууль эрх зүйн орчинг зохицуулан, үйлчилж байна гэлээ. Анхдагч хуулийн төслийн зорилго нь даатгалын зарчим, хамрах хүрээ, эрсдэл, эрсдэлд шилжүүлэх тогтолцоо, төр, даатгагч, давхар даатгагч, даатгуулагчийн эрх, үүргийг тодорхойлоход чиглэжээ.
Дараа нь малын индексжүүлсэн даатгал, хөдөө аж ахуйн даатгалын талаар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант товч танилцуулсан. Уг мэдээлэлд хөдөө аж ахуйн даатгал, малын индексжүүлсэн болон газар тариалан, эрчимжүүлсэн мал аж ахуйн даатгалын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын туршлагын талаар хөндсөн байлаа.
Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгүүдэд хөдөө аж ахуйн салбарын даатгуулагчдын оролцоог илүүтэй хангах улмаар мэдээллийг тэнцвэртэй хүргэж, малчид тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсоход анхаарах нь чухал гэлээ.
Мөн хүнс, хөдөө аж ахуйд үзүүлж буй төрийн татаас дэмжлэг багасах, эсвэл ихсэхэд даатгалын салбарт ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй даатгалын хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар мэдээлэл өгөх, үйл ажиллагаандаа олон талын оролцоог хангахад анхаарах, хуулийн төсөл боловсруулах шалтгаан нөхцөлийг сайтар судлах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөний төслийг хэлэлцэн шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
